М-Си-Эс Кока-Кола Үйлдвэр

Хаяг: Гачууртын зам 104, Амгалан 13260, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс

Утас: (976) 70165555
Факс: (976) 70165500

И-мэйл: info@mcscocacola.mn


=

Асуулт / Хариулт

Мэдээ мэдээлэл

Хийжүүлэлт
Хийжүүлэлт гэж юу вэ?

Бидний амьсгалаараа гаргадаг, ургамлын өөртөө шингээдэг нүүрстөрөгчийн давхар исэл /нүүрсхүчлийн хий/ - ийг даралтан дор шингэн рүү шахах замаар ундааг хийжүүлдэг юм. Энэхүү үйл ажиллагааны дүнд өнөөдөр бидний ууж, эрч хүчийг авдаг ундаанд хийн бөмбөлгүүд бий болдог юм.

Хийжүүлэлт хаанаас үүсэлтэй вэ?

Байгалийн хийжсэн ундааг хэдэн мянган жилийн туршид хэрэглэсээр ирсэн ба түүхийг нь авч үзвэл эртний Грек, Ромын үед ирнэ. 1500 – аад оны үед Бельгийн Спа тосгон нь халуун рашаан усны анхны сувиллуудын нэг гэдгээрээ алдартай байжээ. Иймээс эмчилгээ, сувиллын ийм халуун рашааныг “spa” хэмээн нэрлэх болсон байна. Хийжүүлсэн ус нь хоолны шингэцэнд тустай, сэргээх үйлчлэлтэй гэж үздэг байсан учраас “spa” нь хүмүүсийг өөртөө татсаар иржээ.

 Хүний хийсэн анхны  хийжүүлсэн ундааны технологи нь 18-р зууны сүүлийн хагаст амьдарч байсан Английн эрдэмтэн Жосеф Приистлигийн гавьяатай холбоотой. Тэрээр нүүрстөрөгчийн давхар ислийг даралтан дор усанд шахаж уусган,  нилээд удаан хугацаанд тогтвортой байж чадах хийн бөмбөлгүүдийг үүсгэх аргыг зохион бүтээжээ.

Усыг “агааржуулах” – ад хэрэглэсэн Доктор Приистлигийн агааржуулалтын энэхүү үндсэн арга нь талхны зуурмагийг хөөлгөхөд хэрэглэдэг бидний аргатай ижилхэн юм. 1800 – аад оны дунд үеэс хүмүүс хийжүүлсэн усанд элсэн чихэр, жимсний шүүс, бусад амт оруулагчдыг нэмдэг болсон ба энэ нь хийжүүлсэн ундаанаас ямар нэгэн ашиг тус авахаасаа  илүүтэйгээр сэргэж, зугаацахад ашиглагдах  болсон байна.

Шүдний эрүүл мэнд
Оргилуун ундаа уух нь шүд цоорох өвчлөлд хүргэх үү?

Шүдний эрүүл ахуйг сахих нь эрүүл шүдтэй байх хамгийн чухал арга юм. Элсэн чихэр ба нүүрс-ус агуулсан бүхий л хоол, хүнс, ундаа нь шүд хорхойтоход хүргэж болно.  Хүчиллэг орчинд шүд цоорох эрсдэл өндөр байдаг. Ихэнхи оргилуун ундаанууд жүрж, алим болон усан үзэмний жүүсний нэгэн адилаар хүчил агуулсан байдаг. Иймээс ундаа уух болон хоол идэх бүртээ амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь шүд цоорох өвчнөөс бүрэн сэргийлэх маш том алхам юм шүү.

Коффейн
Coca-Cola эсвэл Diet Coke/Coca-Cola light ундаанд хэдий хэмжээний кофейн агуулагддаг вэ?

Coca-Cola and Diet Coke/Coca-Cola Light  ундаа дахь кофейны хэмжээ бага байдаг бөгөөд  250 мл –д ойролцоогоор 24-32 мг кофейн агуулагддаг. Энэ нь ижил хэмжээтэй  чанасан кофенд агуулагддаг кофейны хэмжээнээс гурав дахин бага гэсэн үг юм. Харин энергийн ундаанд агуулагддаг кофейны хэмжээ чанасан кофенд агуулагдаж буй кофейны хэмжээнээс хамаагүй бага байдаг. Ихэнх оргилуун ундаанд агуулагдах кофейны агууламж нь АНУ-ын Хүнс, эмийн алба зэрэг мэргэжлийн байгууллагуудаар зөвшөөрөгдсөн байдаг. Кофейны агууламжгүй хийжүүлсэн ундааг хэрэглэхийг хүсэж буй хэрэглэчдийнхээ сонголтод нийцүүлэн кофейнгүй бүтээгдэхүүнийг бид санал  болгож  байна.

Илчлэгийн тэнцвэртэй байдал
Хүн хоногт хэдэн калори илчлэгийг авах ба зарцуулах ёстой вэ?

Нас, хүйс, биеийн жин, биеийн хөдөлгөөний түвшин зэрэг хүчин зүйлүүдээс хамааран бидний хэрэглэх илчлэгийн хэмжээ нь хүн хүний хувьд өөр өөр байна.  20 настай хүний шаардах илчлэгийн хэмжээ 40 настай хүний шаардах хэмжээнээс ялгаатай байдаг. Биеийн жингээ хянаж удирдах нь авч байгаа илчлэг ба зарцуулж байгаа илчлэгийн тэнцвэрээс хамаарна. Гэсэн хэдий ч Монгол Улсын хүн амын хоол тэжээл физиологийн нормд жишсэн дундаж Монгол хүний илчлэгийн хоногийн хэрэгцээ 2550 ккал байна гэж зөвлөсөн байна.

КОКА-КОЛА компанийн бүтээгдэхүүнүүд хичнээн калори илчлэг агуулдгийг би хэрхэн мэдэх вэ?

Манай  бүтээгдэхүүнүүдийн шошгоноос дээрхи мэдээллийг харж болно. Хэргийн учир нь, хуулийн дагуу шаардахгүй байсан ч өөрийн бараг бүх бүтээгдэхүүнд тэжээллэг чанарыг нь заасан шошго тавих нь компанийн бодлого юм. Мөн манайх 2011 оны эцэс гэхэд өөрийн бараг бүх бүтээгдэхүүнийхээ саван дээр энерги (калори) – ийн мэдээллийг тавихыг зорьсон дэлхий дээрх анхны компани юм. Монгол улсад ч мөн энэ үйл ажиллагаа аль хэдийнээ хэрэгжээд эхэлсэн болохыг та дурын бүтээгдэхүүний шошгон дээрхи илчлэгийн мэдээллийг хараад мэдэх болно. Иймээс хэрэглэгчид өөрсдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн ундаагаа сонгох боломж бүрдэж байгаа юм.

КОКА-КОЛА компанийн ундаанууд хэрхэн тэнцвэртэй, эрүүл сонголттой хооллолтын нэг хэсэг болох вэ?

Ямар ч хоол хүнс түүн дотроо манай оргилуун ундаанаас үүссэн байсан ч бүх илчлэгийг нийт илчлэгийн тооцоонд оруулдаг гэдгийг ямагт санаж явах нь чухал. Биеийн жингээ хэвийн түвшинд байлгахын тулд хоол хүнсээр авч байгаа болон зарцуулж байгаа илчлэгээ тэнцвэртэй байлгах нь хамгийн чухал гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгтэй байдаг билээ.

Илчлэгээ хянах үед ямар нэгэн хоол, ундааг хичнээн хэмжээгээр болон хэр зэрэг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн гол хүчин зүйл болдог. Энэ нь өдөр тутмын хоол, хүнснийхээ илчлэгийн хэмжээг хэтрүүлэхгүйгээр, эрүүл байхад шаардлагатай бүх шимт бодисуудаа баталгаатай авч байх нь нэн чухал гэсэн үг юм. Хүнсний бүтээгдэхүүн болон ундааны сав, баглаа боодлын шошго нь өдөр тутам авах илчлэг ба шимт бодисуудаа хянаж, удирдах сайн эх сурвалж болдог гэдгийг санаарай.

Чихэрлэг амт оруулагчид
Ундаанд ямар чихэрлэг амт оруулагчдыг хэрэглэдэг вэ?

Ундаанд хэд хэдэн төрлийн илчлэгтэй чихэрлэг амт оруулагчдыг хэрэглэдэг юм. Хамгийн түгээмэл нь элсэн чихэр, фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп, фруктоз, глюкоз ба зөгийн бал болно. Эдгээр нь бүгдээрээ бие махбодыг энергээр хангах ба түүнийг нь калориор хэмжинэ.

Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп гэж юу вэ?

Англиар HFCS гэж товчлон тэмдэглэж заншсан бөгөөд монголоор бүрэн орчуулбал фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп гэж нэрлэнэ. Энэ нь нэгэн төрлийн нүүрс ус бөгөөд элсэн чихэртэй адил хэмжээний илчлэг буюу грам тутмаасаа 4 калори (17 киложоуль) илчлэгийг үүсгэнэ. Түүнийг эрдэнэ шишнээс гарган авдаг ба АНУ ба зарим улс оронд ихэнх илчлэг бүхий  хийжүүлсэн ундааг чихэрлэг амттай болгоход түүнийг ашигладаг юм (Schorin, 2006).

Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп элсэн чихрээс ямар ялгаатай вэ?

Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп ба элсэн чихэр нь фруктоз ба глюкозыг бараг ижил харьцаагаар агуулдаг учраас тэдгээрийн чихэрлэг амт нь ялгарахгүй шахам адилхан байдаг. Тэдгээрийн найрлага нь бараг ижилхэн учраас нэгэнт хэрэглэсэн бол биемахбод фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп, элсэн чихэр хоёрыг бараг ялгалгүй хүлээж авна. Нэгэнт хоол идэх дуршлыг хангадаг учраас фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп нь элсэн чихэртэй адил үр дүнтэй байдаг юм. Элсэн чихэр ба фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сиропоор амталсан хийжүүлсэн ундаануудыг харьцуулан үзсэн 2007 оны судалгаанаас харахад цангаа тайлах, богино хугацаанд энергиэр хангах талаараа ялгаагүй байсан байна (Melanson, 2007; Monsivais, 2007).

Илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчдыг хэрэглэхэд эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учруулах уу?

Үгүй. Илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид бол дэлхий дээр хамгийн сайн судлагдсан хүнсний бүрдэл хэсэг бөгөөд хэдэн зуун судалгаагаар түүнийг аюулгүй байдлыг баталжээ. Манай бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг чихэрлэг амт үүсгэгчдийн аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулсан юм. Кока-Кола компани бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарыг дээд зэргээр хангаж ажилладаг. Жор орцын бүх бүрдэл хэсгүүд нь бүтээгдэхүүнийг худалдаалдаг улс орнуудын хууль, дүрэм, стандартад бүрэн нийцсэн байдаг. 2011 онд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг тодорхой хэмжээгээр татсан 2 судалгааны ажлыг тоймлон үзсэний дүнд Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газраас (European Food Safety Authority (EFSA)) “энэ хоёр судалгааны ажил нь аспартам болон Европын холбооноос аюулгүй байдлыг нь баталгаажуулсан хүнсний бусад нэмэлтүүдийн аюулгүй байдлын үнэлгээнүүдийг дахин авч үзэх шалтгаан болохгүй” гэж дүгнэсэн юм. Энэ нь хэвийн зүйл бөгөөд Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газар энэ чиглэлээр хийж буй шинжлэх ухааны ажлуудыг анхаарч, үнэлж байх болно.

Хорт хавдар нь илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийн хэрэглээтэй холбоотой гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?

Үгүй. Хэрэглэгчид зуу гаруй жилийн туршид илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчдыг хэрэглэж, таашаал авсаар ирсэн боловч зарим хүмүүс ийм төрлийн нэмэлтүүдийг хорт хавдар ба бусад өвчинтэй холбохыг оролддог юм.

 

  • АНУ – ын Хорт Хавдрын Үндэсний Хүрээлэнгээс илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид нь хүний биед хорт хавдрын эрсдэл үүсгэдэггүй гэж дүгнэжээ.
  • Америкийн Хоол Судлалын Нийгэмлэгээс илчлэгтэй, илчлэг багатай болон илчлэггүй чихэрлэг амт оруулагчид нь эрүүл, тэнцвэртэй хооллолтын нэг хэсэг нь байж, хэрэглэгчдэд таашаал өгнө гэсэн байна.
  • Дэлхийн олон газарт маш олон тооны мэргэжилтнүүдийн оролцоотойгоор болдог чихэрлэг амт оруулагчдыг зохицуулах хурлаас олон улсын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын эрх бүхий байгууллагаас илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчид нь бүх насны бүлгийнхэнд аюулгүй, хэрэглэгчид чихэрлэг амтыг мэдрэн таашаал авахад сайн сонголт болно гэж зарлан мэдэгдсэн юм.
Илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчдыг хэрэглэх хязгаар гэж бий юу?

ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Хорооны эрдэмтэд илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчдын хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээг тогтоожээ. Хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ гэдэг нь хүн амьдралынхаа туршид өдөр тутам хэрэглэхэд эрүүл мэндэд нь ямар нэгэн эрсдэл учруулахгүй хэмжээ юм. Хоол хүнс ба ундаанд хэрэглэдэг илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийн хэмжээ нь хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээнээс хамаагүй доогуур байдаг.

Хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээг хэрхэн тодорхойлдог вэ?

Тодорхой нэгэн чихэрлэг амт оруулагчийн хувьд хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь хүн болоод амьтан дээр хийсэн шинжлэх ухааны бүх туршилт, судалгаанууд дээр үндэслэдэг юм. Судалгаанууд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тухайн бодисын хоногт авах хамгийн их хэмжээгээр тодорхойлогддог.

Хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь хэрэглээний хортой түвшинг илэрхийлэх үү?

Үгүй. Хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь өдөр тутам “хэрэглэхийг зөвшөөрсөн” хэмжээ юм. Хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь хамгийн аюулгүй гэсэн ойлголт ба амьдралынхаа туршид өдөр бүр хэрэглэсэн ч ямар нэгэн хор хөнөөл учруулахгүй нь ил тод болсон хэмжээ юм. Хүнсэнд хэрэглэдэг илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчдын хэмжээ нь хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээнээс хамаагүй доогуур байдаг.

Хийжүүлсэн ундаан дахь илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчдын хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь ямар байдаг вэ?

Хийжүүлсэн зарим ундаанд агуулдагддаг илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчдын хоногт авах зөвлөмж хэмжээг үзүүллээ:

  • Ацесульфам кали (Ace-K):

Биеийн жингээр тооцоход 15 мг/кг  буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүний ацесульфам калигийн хоногт хэрэглэгдэх зөвшөөрөгдөх хэмжээ нь манай 25 ширхэг  лаазтай (ацесульфам кали агуулсан) ундаанд агуулагдах хэмжээтэй тэнцэнэ.

  • Аспартам:

Биеийн жингээр тооцоход 50 мг/кг буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүний аспартамын хоногт хэрэглэгдэх зөвшөөрөгдөх хэмжээ нь манай 15 ширхэг лаазтай (Аспартам агуулсан) ундаанд агуулагдах хэмжээтэй тэнцэнэ.

  • Сахарин:

Биеийн жингээр тооцоход 15 мг/кг буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүний сахарины хоногт хэрэглэгдэх зөвшөөрөгдөх хэмжээ нь манай 15 ширхэг лаазтай (Сахарин агуулсан) ундаанд агуулагдах хэмжээтэй тэнцэнэ.

  • Сукралоз:

Биеийн жингээр тооцоход 5 мг/кг буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүний сукралозын хоногт хэрэглэгдэх зөвшөөрөгдөх хэмжээ нь манай 5 ширхэг  лаазтай (сукралоз агуулсан) ундаанд агуулагдах хэмжээтэй тэнцэнэ.

  • Стивийн ханд:

Биеийн жингээр тооцоход 12 мг/кг буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүний стивийн хоногт хэрэглэгдэх зөвшөөрөгдөх хэмжээ нь манай 5 ширхэг  лаазтай (стивиа агуулсан) ундаанд агуулагдах хэмжээтэй тэнцэнэ.

Ацесульфам кали гэж юу вэ?

Ацесульфам кали буюу “ацесульфам К”, эсвэл “Ace K” – г 1967 онд нээжээ. Энэ нь элсэн чихрээс бараг 200 дахин илүү чихэрлэг амттай.

Ацесульфам кали нь аюулгүй юу?

Тиймээ. АНУ – ын Хүнс Хүнс ба Эмийн Захиргаа (FDA – Food and Drug Administration), ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Хороо, Европын Холбооны Хүнсний Шинжлэх Ухааны Хороо (Scientific Committee for Food of the European Union (SCF)) – ноос ацесульфам К – ийн талаар хийсэн шинжлэх ухааны судалгаануудыг тоймлон үзээд түүнийг хүнс, ундаанд хэрэглэхэд аюулгүй гэж дүгнэжээ.

Ацесульфам калийг ямар бүтээгдэхүүнд нэмдэг вэ?

Ацесульфам калигаар чихэрлэг амт оруулсан бүтээгдэхүүнүүд дэлхийн 90 гаруй улс оронд байдаг. Түүнийг цайны сахар, амттан, царцаамаг, жигнэсэн гурилан бүтээгдэхүүн, оргилуун ундаа, чихэр, лаазалсан бүтээгдэхүүнүүд зэрэг мянга гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүнд нэмдэг юм.

Аспартам гэж юу вэ?

Аспартам нь аспаргиний хүчил, фенилаланин гэсэн 2 амин хүчлээс тогтсон илчлэг багатай чихэрлэг амт оруулагч юм. Энэ нь элсэн чихрээс бараг 180 - 200 дахин илүү чихэрлэг амттай. Аспартам нь биед шингэхдээ уурагтай адилхан. Аспартам нь дэлхий дээрхи 6000 гаруй бүтээгдэхүүнд хэрэглэгддэг.

Аспартам нь аюулгүй юу?

Тийм. Аспартам  бол хамгийн сайн судлагдсан хүнсний бүрдэл хэсгүүдийн нэг бөгөөд түүний аюулгүй байдлыг нь баталгаажуулах талаар олон тооны судалгааны ажлууд хийгдсээр байна. Түүнийг 100 гаруй улс оронд хэрэглэхийг зөвшөөрчээ.

  • АНУ – ын Хүнс ба Эмийн Захиргаа (FDA – Food and Drug Administration), ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Хороо, Европын Холбооны Хүнсний Аюулгүй Байдлын Газар (European Food Safety Authority (EFSA)), Францын Хүнсний Аюулгүй Байдлын Агентлаг (Agence Française de Sécurité Sanitaire des Aliments (French Food Safety Agency - AFSSA)) зэрэг байгууллагуудаас аспартамын аюулгүй байдлыг баталгаажуулсан байна.
  • Европын Холбооны Хүнсний Аюулгүй Байдлын Газар (European Food Safety Authority (EFSA)) – аас аспартамын аюулгүй байдлыг 2006, 2009 онуудад дахин дахин баталгаажуулжээ. 2010 онд EFSA аспартамын аюулгүй байдлыг ахин хянаж үзэхэд түүний аюулгүй байдлын талаар ямар нэгэн сөрөг баталгааг олоогүй байна.
  • 2011 онд EFSA шинэ судалгааны ажлуудыг дахин хянаж үзээд аспартам ба Европын холбоонд баталгаажуулсан бусад хүнсний нэмэлтүүдийн аюулгүй байдлыг дахин баталгаажуулжээ.
Хүн бүхэн аспартамыг хэрэглэж болох уу?

Үгүй. Хүүхэд, чихрийн шижинтэй хүмүүс, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд гээд бараг бүх хүн аспартамыг хэрэглэж болно. Зөвхөн фенилаланинийг шингээж чаддаггүй фенилкетонури (PKU) өвчтэй хүмүүс л аспартамыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ихэнх улс орнуудын хууль журмаар  аспартам агуулсан хүнсний бүтээгдэхүүн, ундааны шошгон дээр фенилкетонури (PKU) өвчтэй хүмүүст зориулан “фенилаланины агууламж”-тай тухай мэдээлэл тавихыг шаарддаг юм.

Аспартам хорт хавдар үүсгэх үү?

Үгүй. Аспартамын аюулгүй байдлын чиглэлээр олон тооны судалгааны ажлуудыг хийж, түүний аюулгүй байдлыг баталсаар байна. Өнөөдрийн байдлаар аспартам  бол хамгийн сайн судлагдсан хүнсний бүрдэл хэсгүүдийн нэг юм. Судалгааны ажлууд нь аспартам хорт хавдар үүсгэдэггүй болохыг харуулжээ (EFSA, 2009; U.S. FDA, 2007).

Хүний тархины хавдар аспартамтай холбоотой юу?

Үгүй. Аспартамын хэрэглээ ба хүний тархины хавдрын өвчлөлийн зэрэг нэмэгдэж байгаа хоёрын хооронд ямар нэгэн холбоо байхгүй. АНУ – ын хорт хавдар судлалын төвөөс 2006 онд хагас сая гаруй тэтгэврийн насныхны дунд судалгаа явуулж үзээд “[i] лимфом, лейком, тархины хавдар зэрэг өвчин нь  аспартам агуулсан ундааны хэрэглээ өсч байгаатай холбоогүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна (U.S. NCI, 2006).

Аспартамыг ямар бүтээгдэхүүнд нэмдэг вэ?

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дэлхий нийтээр хийжүүлсэн ундаа, бохь, желатин, чихэр, амттан, иогурт, элсэн чихэр агуулаагүй ханиадны эм зэрэг 6 000 гаруй хүнсний бүтээгдэхүүнд аспартамыг хэрэглэж байна.

Цикламат гэж юу вэ?

Анх 1937 онд нээсэн ба сахароз элсэн чихрээс 30 дахин илүү чихэрлэг амттай, илчлэг багатай чихэрлэг амт оруулагч юм. Хүнсний бүтээгдэхүүн, ундааг амтлахад харьцангуй бага хэмжээгээр шаардагддаг ба бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээнд нөлөөлөх нөлөө нь ч бага.

Цикламат аюулгүй юу?

Тийм. ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Хорооны эрдэмтэд цикламатыг хүнсний бүтээгдэхүүн, ундаанд чихэрлэг амт оруулагч болгон хэрэглэхэд аюулгүй болохыг нь баталсан байна. Канад, Австрали, Мексик зэрэг дэлхийн 50 гаруй улс оронд хүнсний бүтээгдэхүүн ба ундаанд цикламатыг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

Кока-Кола компанийн ямар бүтээгдэхүүнүүд цикламатыг агуулдаг вэ?

Хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн улс орнуудад манай зарим бүтээгдэхүүнд цикламатыг жоронд нь оруулдаг. Энд Coca – Cola Light, Coca – Cola Zero, Diet Coke зэрэг бүтээгдэхүүнүүд хамаарна. Бусад чихэрлэг амт үүсгэгчдийг жагсааж бичдэгтэй адилаар цикламатыг хэрэглэсэн тохиолдолд бүтээгдэхүүний шошгон дээрх жор орцын жагсаалтанд мөн бичнэ.

Эритритол гэж юу вэ?

Эритритол бол элсэн чихрээс  60 – 70 % илүү чихэрлэг амттай ба илчлэг агуулдаггүй. Энэ нь шүд хорхойтоход нөлөө үзүүлдэггүй. Мөн цусны глюкоз ба инсулиний түвшинд нөлөөлөхгүй (Calorie Control Council).

Эритритол аюулгүй юу?

Тийм. АНУ, Япон, Мексик, Бразил зэрэг улс орнуудад эритритолыг хүнсний бүтээгдэхүүн, ундаанд хэрэглэхийг зөвшөөрсөн ба түүний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд дэлхий олон оронд засгийн газрын агентлагуудад хэрэглэх зөвшөөрөл хүссэн өргөдлүүд ирээд байгаа юм.

Ямар бүтээгдэхүүнд эритритолыг нэмдэг вэ?

Бид өөрийн зарим ундаанд эритритолыг стивийн хандны хамтаар чихэрлэг амт оруулагч болгон хэрэглэдэг юм.

Неотам гэж юу вэ?

Неотам гэдэг нь илчлэг агуулдаггүй чихэрлэг амт оруулагч юм. Энэ нь элсэн чихрээс 7 000 – 13 000 дахин илүү чихэрлэг амттай учир түүнийг өчүүхэн бага хэмжээгээр хэрэглэнэ. Австрали, Шинэ Зеланд, Америкийн Нэгдсэн Улс зэрэг улсуудад түүний хэрэглээг баталсан байна. Неотамыг 1000 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ундаанд нэмдэг юм.

Неотам аюулгүй юу?

Тийм. Неотамыг хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, чихрийн шижин өвчтэй хүмүүс зэрэг хүн амын янз бүрийн бүлгийн хүмүүс хэрэглэхэд аюулгүй болохыг нь батлах зорилгоор олон тооны судалгаа шинжилгээний ажлууд хийгджээ.

Сахарин гэж юу вэ?

Сахарин гэдэг нь 1879 онд нээсэн, хүнсний бүтээгдэхүүн ба ундаанд 125 гаруй жил хэрэглэж байгаа илчлэггүй чихэрлэг амт оруулагч юм. Энэ нь элсэн чихрээс 300 дахин илүү чихэрлэг амттай. Дэлхийн II дайны үед элсэн чихэр ховордох үед сахаринийг илүү өргөн хэрэглэх болсон юм.

Сахарин аюулгүй юу?

Тийм. Сахарин бол хамгийн өргөн судлагдсан, ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Шинжээчдийн Хороо (Joint FAO/WHO Expert Committee on Food Additives (JECFA)) зэрэг хянан зохицуулах үүрэгтэй олон агентлагуудаар хянагдсан чихэрлэг амт оруулагч юм. Сахаринийг хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, чихрийн шижин өвчтэй хүмүүс зэрэг хүн амын янз бүрийн бүлгийн хүмүүс хэрэглэхэд аюулгүй. Түүний хэрэглээг дэлхийн 100 гаруй улсад зөвшөөрдөг.

Стивийн ханд гэж юу вэ?

Стивийн ханд гэдэг нь стивийн навчны хамгийн амт сайтай хэсгээс нь бэлддэг цэвэршилт өндөртэй ханд юм. Энэ нь элсэн чихрээс бараг 200 дахин илүү чихэрлэг амттай. Кока-Кола компанийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг стивийн хандны шинжлэх ухааны ба үйлдвэрлэлийн нэр нь rebiana,  Rebaudioside A or Reb A юм. Тухайн улс орны хууль дүрмээс хамааран эдгээр нэрнүүдийг харилцан орлуулж хэрэглэдэг. Truvia™ бол манай ундаанд хэрэглэдэг rebiana – ийн брэнд нэр юм. Энэ нь Кока-Кола компанийн чихэрлэг амт оруулагчдын жагсаалтанд орж байгаа шинэ нэмэлт бөгөөд манай шинэчлэлийн бодлогын нэг хэсэг нь болж байна.

Стивийн ханд аюулгүй юу?

Тийм. КОКА-КОЛА компанийн бүтээгдэхүүний жор орцын бүх бүрдэл хэсгүүд нь чанар, аюулгүй байдлын стандартыг дээд зэргээр хангасан байдаг ба үйл ажиллагаа явуулж буй тухайн улс орны хууль, тогтоомжинд чанд мөрдөн ажилладаг юм. Энэ нь стивийн хандны хувьд ч мөрдөгдөнө.

АНУ – ын Хүнс, Эмийн Захиргаа (U.S. Food and Drug Administration) – аас хүчин төгөлдөр болгосон хуулиар стивийн ханд нь аюулгүй болохыг хүлээн зөвшөөрсөн (Generally Recognized As Safe (GRAS)) нэмэлт юм. Үүн дээр нэмээд ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Шинжээчдийн Хороо, Олон Улсын Шинжлэх Ухааны Хороо зэргээс стивийн төрөл бүрийн хандыг хүнсний бүтээгдэхүүн, ундаанд хэрэглэхэд аюулгүй болохыг нь тодорхойлжээ.

Япон, Парагвай зэрэг хэд хэдэн орон стивийг ашиглаж ирсэн урт, удаан түүхтэй. АНУ. Канад, Франц, Мексик, Солонгос, Тайван, Хятад, Орос, Австрали, Аргентин, Шинэ Зеланд, Колумб, Перу, Парагвай, Уругвай, Бразил, Швейцар, Малайз зэрэг олон оронд стив дээр суурилсан чихэрлэг амт оруулагчдыг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

Стивийн хандыг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

Стивийн навчны чихэрлэг амт дээд цэгтээ хүрэх үед хурааж аваад хатаана. Цайны навчийг хандалдагтай адилаар стивийн навчийг усанд дэвтээж, түүнд агуулагдах чихэрлэг амттай бодисуудыг нь хандалж аваад цэвэршүүлнэ. Ванилл, цагаан гаа, гаа, буйлс, фистакш (pistachio),  халуун амттан (cinnamon) зэрэг байгалийн гаралтай бүрдэл хэсгүүд ба хандыг мөн ийм аргаар гаргаж авдаг юм. Эцсийн бүтээгдэхүүн болох цэвэршилт өндөртэй стивийн хандыг элсэн чихэр, зөгийн бал, жимсний шүүс зэрэг байгалийн гаралтай чихэрлэг амттануудтай хослуулан амт сайтай, илчлэггүй ба илчлэгийг нь бууруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг.

Сукралоз гэж юу вэ?

Сукралозыг элсэн чихрээс гаргаж авдаг ба түүнээс 600 дахин илүү чихэрлэг амттай. Энэ нь хоолны илчлэгийг нэмэгдүүлэхгүй. Сукралозыг маш олон янзын хүнсний бүтээгдэхүүн, ундааны бүрдэл хэсэг болгож хэрэглэдэг ба SPLENDA® гэсэн нэрийн дор гаргадаг байна.

Сукралоз аюулгүй юу?

Тийм. 20 гаруй жилийн хугацаанд хийсэн шинжлэх ухааны судалгааны ажлууд  сукралозыг аюулгүй болохыг нь харуулсан.  Эдгээр судалгааны ажлуудыг шинжээчид бие биенээсээ хамааралгүй хянан үзээд сукралоз нь хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, чихрийн шижинтэй хүмүүс гээд ер нь бүх хүмүүс хэрэглэхэд аюулгүй болохыг зөвшөөрсөн юм. 

Мөн ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Шинжээчдийн Хорооны судлаачдын багууд сукралозыг аюулгүй болохыг нь тодорхойлжээ. 1999 онд  АНУ – ын Хүнс, Эмийн Захиргаа (U.S. Food and Drug Administration) – аас сахралозын хэрэглээг өргөжүүлж “ерөнхий зориулалтын чихэрлэг амт оруулагч” – аар баталсан байна. Энэ нь үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлсэн үйлдвэрлэгчийн ямар ч бүтээгдэхүүнд хэрэглэж болно гэсэн үг.

Америкийн Нэгдсэн Улс, Канад, Австрали, Мексик гээд 40 гаруй улс оронд сукралозыг хүнсний бүтээгдэхүүн, ундаанд хэрэглэхийг зөвшөөрдөг юм.

Чихрийн шижинтэй хүмүүс сукралозыг хэрэглэхэд аюулгүй юу?

Тийм. сукралоз нь нүүрс усны солилцоо, цусан дахь глюкозын урт ба богино хугацааны хяналт, инсулиний ялгарал зэрэгт нөлөөлдөггүй болохыг шинжилгээ, судалгааны ажлуудын дүн харуулж байна.

 Мөн олон тооны судалгааны ажлууд чихрийн шижинтэй хүмүүс сукралозыг хэрэглэхэд ямар ч аюулгүй болохыг харуулсан билээ. Америкийн Чихрийн Шижингийн Холбооноос (The American Diabetes Association) сукралозыг чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэж болох илчлэг багатай чихэрлэг амт оруулагч гэдгийг баталсан юм.

Хийжүүлэлт ба эрүүл мэнд
Хийжүүлсэн ундаа нь ясны эрүүл мэндэд нөлөөлөх үү?

Үгүй. Хийжүүлсэн ундаа ууснаар ясыг хэврэгшүүлэхгүй, мөн ясны сийрэгжилт үүсгэхгүй. Сайн хооллолт, хангалттай хэмжээний кальци, Д амин дэм, К амин дэм мөн байнгын дасгал хөдөлгөөн нь ясны эрүүл мэндийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хийжүүлсэн ундаан дахь нүүрстөрөгчийн давхар исэл нь бие махбодыг хөөлгөдөг үү?

Үгүй. Хийжүүлсэн ундааг ууснаар бие махбодыг хөөлгөхгүй. Хийжүүлсэн ундаан дахь нүүрстөрөгчийн давхар ислийн үндсэн хэсэг нь ходоодонд ордоггүй, хийн ихэнх нь ундааны савыг онгойлгоход алдагддаг. Ходоодонд орсон багахан хэмжээний хий нь хоол боловсруулах эрхтний ханаар хурдан хугацаанд, хялбархан шимэгддэг юм. Ийнхүү бие махбодод шимэгдэж байгаа хийн хэмжээг ердийн нөхцөлд бие махбодын ялгаруулж байгаа хийтэй харьцуулахад өчүүхэн бага хэмжээ гарна (Cuomo 2009).

Хийжүүлэлт нь бие махбодод ямар үйлчлэлтэй вэ?

Судалгааны ажлын дүнгээс үзэхэд хийжүүлсэн ундаа эхлээд аманд орох үед хийжүүлсэн ус нь хэлэн дээрх хэд хэдэн хүлээн авагчуудыг цочроон аман дотор чимчигнэх мэдрэмжийг төрүүлнэ (Simmons 1999; Cowart 1998).

Ундааг залгих үед хийжүүлсэн ундаан дахь нүүрстөрөгчийн давхар ислийн үндсэн хэсэг нь ходоодонд ордоггүй, хийн ихэнх нь ундааны савыг онгойлгоход алдагддаг юм. Ходоодонд орсон багахан хэмжээний хий нь хоол боловсруулах эрхтний ханаар хурдан хугацаанд, хялбархан шимэгддэг. Ийнхүү бие мах бодод шимэгдэж байгаа хийн хэмжээг ердийн нөхцөлд энерги авсны дүнд бие мах бодын ялгаруулж байгаа хийтэй харьцуулахад өчүүхэн бага хэмжээ гарна.

Заримдаа ундааг хурдан хурдан залгилж уух үед нүүрсхүчлийн хийтэй хамтаар агаар залгигдаж  ходоодонд орно. Ийнхүү гэдсэнд орсон хий нь олон нийтийн дунд унгах, хэхрэх зэрэг таагүй байдал үүсгэн биеэс гадагшлахыг эс тооцвол ямар нэгэн асуудал үүсгэхгүй  (Cuomo 2009).

Хийжүүлэлт нь эрүүл мэндэд тустай юу?

Олон зууны туршид хийжүүлсэн ундаа нь хоолны шингэцийг сайжруулдаг хэмээн үзсээр ирсэн бөгөөд энэ талаар нэмж судалгаа хийх шаардлагатай байгаа юм (Cuomo 2009, 2008, 2002).

Хийжүүлсэн ундаа аюулгүй юу?

Тиймээ. Хүнсний бусад бүрдэл хэсгүүдийн нэгэн адил хийжүүлсэн ундаанд агуулагдах нүүрсхүчлийн хийн аюулгүй байдлыг албан ёсны эрх бүхий байгууллагаас хянаж үзээд аюулгүй болохыг нь баталсан байдаг. Хийжүүлсэн гэдэг ойлголтын цаана нүүрсхүчлийн хийг ойлгодог ба энэ нь ундаанд хамар цоргих хүчтэй амт, мэдрэмжийг өгдөг. Нүүрсхүчлийн хий нь бидний эргэн тойронд байгаль дээр байж байдаг хий юм. Бид агаараас хүчилтөрөгчийг амьсгалан авч нүүрсхүчлийг ялгаруулж байдаг. Харин ургамал үүний эсрэг нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулж байдаг.

Хийжүүлэлт ба ундаа
Хийжүүлсэн ундаан дахь нүүрстөрөгчийн давхар исэл илчлэг агуулдаг уу?

Үгүй. Хийжүүлсэн ундааг хөөсрүүлэх үүрэгтэй нүүрстөрөгчийн давхар исэл нь илчлэг агуулахгүй. Энэ нь зөвхөн нүүрстөрөгч ба хүчилтөрөгчөөс тогтдог учир биеийн жинг хянаж, удирдах хүчин зүйл болохгүй. Гэсэн хэдий ч хийжүүлсэн ундаа нь найрлаган дахь саахар болон бусад бүрдэл хэсгүүдээсээ хамааран биед илчлэг өгнө. Хоол хүнс, эсвэл ундаа, түүн дотроо манай үйлдвэрлэдэг илчлэгтэй ундаанаас ч авч байна уу гэдгээс үл хамааран нийт илчлэгийн хэмжээг тооцох ёстой гэдгийг ямагт санаж явах нь маш чухал.

Нүүрстөрөгчийн давхар ислийг ундаанд хэрхэн нэмдэг вэ?

Байгалаасаа хийжсэн усыг олон зууны турш хэрэглэсээр ирсэн боловч 19 – р зууны дунд үе хүртэл хийжүүлэх ажиллагаа арилжаанд нэвтрээгүй, хийжүүлсэн ундаа дэлхий дахинд тархаагүй байсан юм. Өнөөдөр КОКА-КОЛА компани болон хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч бусад компаниуд нүүрстөрөгчийн давхар ислийг шингэн рүү шахах төхөөрөмжийг ашиглаж байна.

Хийн бөмбөлгүүд ундааны саванд хэрхэн хадгалагддаг вэ?

Бөглөө нь нүүрстөрөгчийн давхар исэл шүүрч гарахааргүйгээр зохион бүтээгдсэн байдаг учир хийжүүлсэн ундаа нь онгойлгох хүртлээ хий агуулж байдаг. Таныг дуртай ундааныхаа бөглөөг онгойлгох үед дотор нь байсан хий нь ялгарна. Ундаагаа онгойлгоод удаан орхиход нүүрстөрөгчийн давхар исэл нь аажмаар алдагдаж, ундаа “гөлгөр” болж, сэнгэнэсэн амт нь байхгүй болно.

КОКА-КОЛА компанийн хувьд ундааг савлах, бөглөх ажиллагааг секундын дотор л онгойлгох боломжтойгоор бөглөдөг төхөөрөмж ашиглан гүйцэтгэдэг юм. Энэ арга нь 200 гаруй жилийн туршид нэг хэвээрээ л байгаа юм.

Хийжүүлэлт нь ундааны амтанд хэрхэн нөлөөлдөг вэ?

КОКА-КОЛА компанийн шинжээчид хийжүүлсэн ундааны найрлагын бүрдэл хэсгүүд нь түүний амт болоод сэргээх чадварыг хэрхэн нэмэгдүүлдэг болохыг судалсан байна.  Зарим судлаачдын үзэж байгаагаар хийжүүлсэн ундаа эхлээд аманд орох үед хийжүүлсэн ус нь хэлэн дээрх хэд хэдэн хүлээн авагчуудыг цочроон аман дотор чимчигнэх мэдрэмжийг төрүүлнэ (Cowart 1998).

Coca-Cola, Coke diet, Fanta болон КОКА-КОЛА компанийн ундаа бүрийн саван доторх маш нарийн ширхэгтэй хийн бөмбөлгүүд нь ундааг анх сороход л мэдрэхүйд шууд нөлөөлнө. Баримтаас үзэхэд хийжүүлэлт амтанд хэрхэн нөлөөлдгийг судалсан нэгэн судалгаагаанаас үзэхэд хийжүүлсэн ундаа нь давстай болон чихэрлэг хүнсний амтлагдах байдлыг нэмэгдүүлдэг байна (Cuomo 2002).

Ундааны хийжүүлэлтийг тэнцвэртэй байлгаснаар түүний өвөрмөц амт, сэргээх чанар нь хамгийн сайн болдог. Ундаан дахь нүүрхүчлийн хий нь ялгарч, ундаа нэгэнт “хийгүй” болсон бол аманд мэдрэгдэх сэнгэнэсэн амт нь алдагдана.

Коффеин агуулсан болон хийжүүлсэн ундаа уух нь миний ясыг хэврэгшүүлж, ясны сийрэгжилт үүсгэх үү?

Үгүй, коффеинжүүлсэн, эсвэл хийжүүлсэн ундаа уух нь таны ясыг хэврэгшүүлж, ясны сийрэгжилт үүсгэхгүй. Ясны сийрэгжилтийн олон улсын сан (International Osteoporosis Foundation) – аас гаргасан ясны сийрэгжилт үүсгэх эрсдэлтэй хүчин зүйлсийн жагсаалтанд нас, эм хүйс, гэр бүлийн түүх, цэвэршилт, муу хооллолт, кальци ба Д амин дэмийн хангалтгүй хэрэглээ, хангалтгүй дасгал сургуулилт, биеийн жингийн доод индекс (хэт туранхай байх), тамхи татах, согтууруулах ундааг хэт их хэрэглэх зэргийг багтаасан байна.

Хийжүүлсэн ундаанууд миний ясанд хор хөнөөл учруулна гэсэн шинжлэх ухааны баталгаа байна уу?

Үгүй. Фосфор ба коффеин агуулсан хийжүүлсэн ундаанууд нь ясны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар шинжлэх ухааны ба өвчтнүүдийг хамгаалах байгууллагууд сүүлийн 50 гаруй жилийн турш цуврал судалгаануудыг хийсэн байна. Судалгаа бүр л хангалттай хэмжээний кальци авч байвал эрүүл хүнд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй гэж дүгнэсэн байдаг.

Фосфор
Фосфор гэж юу вэ?

Фосфор гэдэг нь байгалд байдаг эрдэс бөгөөд биетний бие махбод энерги авахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь яс ба шүдний чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Фосфорын хүчлийг янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн, ундаанд нэмэлтээр хэрэглэдэг юм. Фосфорын хүчлийг Coca-Cola  ундааны хувьд исгэлэн амт үүсгэхийн тулд бага хэмжээгээр нэмдэг. Та сүү, бяслаг, мах, талх, өглөөний цайны зутан (breakfast cereal), өндөг самар, загас, 100% шүүс, шүүсээр бэлдсэн ундаа, шар буурцгаар бэлдсэн ундаа, оргилуун ундаа, илчлэг багатай оргилуун ундаа, спортын ундаа зэргээс фосфорыг авч болно.

Фосфорын хоногийн хэрэглээний зөвлөмж хэмжээ нь ямар байдаг вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ба Америкийн Нэгдсэн Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас фосфорын хоногийн хэрэглээний зөвлөмж хэмжээг тогтоогоогүй, харин зарим улсууд тогтоосон байдаг. Жишээ нь: Англи Улсын Шимт Бодисын Хэрэглээний Лавлах (Reference Nutrient Intake) – д жирэмсэн эмэгтэйчүүд ба хөхүүл эхчүүдээс бусад насанд хүрэгчдийн фосфорын хоногийн хэрэглээ 550 мг/хоног байна гэж заасан байна (9). АНУ – ын Анагаах Ухааны Институтээс жирэмсэн ба хөхүүл эхчүүдийг оролцуулаад 18 – аас дээш насны бүх насанд хүрэгчдийн хувьд фосфорын  зөвшөөрөгдөх зөвлөмж хэмжээ (Recommended Dietary Allowance)  хоногт 700 мг байна гэж заасан байна.

Хийжүүлсэн ундаанд хичнээн хэмжээний фосфор агуулагддаг вэ?

Чимчигнэсэн амтыг үүсгэх зорилгоор бага хэмжээгээр фосфорын хүчлийг Coca-Cola ундаанд нэмдэг юм. Нэг шилэн аяга (240 мл [8 шингэний унц.]) Coca – Cola ундаа нь 41 мг фосфорыг агуулдаг. Харьцууж үзвэл, ижил хэмжээний сүү 200 мг, чанасан тахианы мах (140 гр) 230 мг, нэг аяга агшаасан цагаан будаа (150гр) 90 мг фосфор агуулдаг юм.

Хийжүүлсэн ундаан дахь фосфор нь бие махбодод ороод бусад бүтээгдэхүүн дэх фосфороос өөрөөр үйлчилдэг гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?

Үгүй. Та Coca-Cola эсвэл өөр ямар ч хийжүүлсэн ундаанаас фосфорыг авсан байсан хамаагүй бүгд фосфат хэлбэрээр ходоодонд боловсорч биед шингэнэ. Энэ нь бусад ямар ч хүнснээс авдаг фосфорын шимэгдэх үйл явцтай ижил юм. Мах, бяслаг, самар, эсвэл үр тарианы фосфор нь биед фосфат хэлбэрээр орж, цааш шингэнэ. Иймээс фосфорын хүчлийг фосфорын өөр нэгэн эх сурвалж гэж үздэг ба хүнсээр авах нийт илчлэгийн хэмжээнд тооцогдоно.

ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Шинжээчдийн Хорооноос фосфорын “хоногийн хэрэглээний зөвшөөрөгдөх дээд хэмжээ” (Maximum Tolerable Daily Intake level (MTDI)) – г биеийн жинтэй уялдуулан 70 мг / кг гэж тогтоожээ. Тэгэхээр 70 кг жинтэй буюу дундаж жинтэй хүний фосфорийн хоногийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 4900 мг болно гэсэн үг юм. Харин нэг шилэн аяга (240 мл [8 шингэний унц]) Coca – Cola ундаанд 41 мг фосфор агуулагддаг.

Амин дэм
Д амин дэмийн дутагдал үнэхээр асуудал мөн үү?

Кока-Кола компани АНУ – ын хүнсний хэрэглээний судалгааны баримтуудыг шинжилж үзэхэд Америкийн 51 – 71 настай насанд хүрэгчдийн 10 – аас бага хувь нь зөвхөн идэж байгаа хоол хүнснээсээ Д амин дэмийн хоногийн хэрэглээгээ хангаж чаддаг ажээ (12). Энэ хэмжээ нь 70 – аас дээш насныхны хувьд 2% хүртлээ буурдаг байна. Судалгаагаар Д амин дэмийн хэрэглээ өсвөр насны охид, насанд хүрсэн эмэгтэйчүүдэд хамгийн бага байдгийг тогтоожээ.

  • Нилээд  сүүлийн үед Д амин дэм судлаачид уг амин дэмийн дутагдал дэлхий нийтийг хамарсан шинжтэй болж, “дэлхийд оношлогддоггүй хамгийн түгээмэл нөхцөл” болоод байгааг тэмдэглэсэн байна (13).
  • Өөр судалгааны ажлаар Д амин дэмийн дутагдал нь сульдаа, яс хайлах өвчин үүсэхэд хүргэж, “дэлхийн олон газар оронд өндөр хэмжээнд хүрээд байгааг” баримтжуулсан байна.
К амин дэм бат бэх, эрүүл ястай байхад чухал гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?

Тийм. К амин дэмийг хангалттай авбал насанд хүрэгчид ба хүүхдийн аль аль нь хамгийн бат бөх ястай байж чадна гэж зөвлөжээ (15-21). К амин дэм нь ясыг сайн эрдэсжүүлэх буюу ясанд кальцийг холбож, бат бөх, хатуу ясыг бий болгоход тусалдаг юм. Д амин дэм, К амин дэм нь кальцийн нэгэн адил таны ясыг бат бөх байлгахад тустай чухал шимт бодис юм.

Back To Top