Буцах

М-СИ-ЭС КОКА-КОЛА компани үйлдвэрээс гарсан хуванцар хог хаягдлаа 100 хувь “Дахин боловсруулах” кампанит ажил эхлүүллээ

Нийтлэсэн огноо 03/18/2021

Featured image

Гуравдугаар сарын 18-ны өдөр “Дэлхийн дахин боловсруулах өдөр” тохиож буйтай холбогдуулан М-Си-Эс Кока-Кола компани “Хаягдал хуванцар савыг дахин боловсруулах төсөл”-өө онцолж байна.

 

Хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд идэвхтэй оролцдогийн хувьд Кока-Кола компани “Өөрийн зарсан ундаа болгоны савыг дахин боловсруулахад анхаарч ажиллана” гэсэн амлалтынхаа хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа ундаа үйлдвэрлэх, зарж борлуулах компаниудаа энэхүү ажилд хариуцлагатайгаар нэгдэж, үр дүнд хүрэхийг уриалж байгаа юм. М-Си-Эс Кока-Кола компани уг уриалгыг дэмжин 2030 он гэхэд нийт хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилт тавин ажиллаж эхлээд байна.

 

Энэхүү кампанит ажлын хүрээнд М-Си-Эс Кока-Кола компани нь 2018 оноос өөрийн нийлүүлэгч “Ти Эм Эл” ХХК-тай хамтран Монгол Улсад анх удаа хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү үйлдвэр нь жилд 20 мянган тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулах бөгөөд ундааны саванд ордог хуванцартай дүйцэхүйц чанартай түүхий эд болгох хүчин чадалтай юм. Мөн үйлдвэрийн төслийн хүрээнд хуванцар сав цуглуулах, ялгах, дахин боловсруулах 110 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна.

 

Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компани 2019 оноос эхлэн сав, баглаа, боодлынхоо жинг бууруулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн онд хуванцар савныхаа жинг бууруулж, 147 тонн-ын хэмнэлт гаргаад байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй байх зорилтоо бодитоор хэрэгжүүлж буйн бас нэгэн жишээ юм.

 

М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Хувийн хэвшлийн компаниуд өөрийн санаачилга, хөрөнгөөр, тулгуурлан дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч хэрэглэгчид хог хаягдлаа ангилах, цуглуулах, боловсруулах ажилд мэдлэгтэй, ухамсартай, идэвхтэй оролцох нь байгаль дэлхийгээ хог хаягдлаас аврах энэ төсөл амжилттай хэрэгжих гол үндэс болно” хэмээн онцолсон юм.

 

Цаашид М-Си-Эс Кока-Кола компани нь хаягдал савыг ангилан цуглуулах үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, харилцагч байгууллага, дэлгүүрүүдээр дамжуулан хаягдал хуванцар савуудаа цуглуулах цогц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм.

 

 

Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа эхлэн хүнсний бүтээгдэхүүнээ тодорхой хугацаанд хадгалах, зөөвөрлөх  хэрэгцээ шаардлагын үндсэн дээр байгалийн мод, чулуу, навч, өвс зэргийг ашиглаж ирсэн түүхтэй. Хөдөлмөрийн багаж зэвсэг бий болж нарийсахын хэрээр сав, баглаагаа улам боловсронгуй болгож бүтээгдэхүүнээ удаан хугацаагаар хадгалах мэдлэгийг хуримтлуулж эхэлсэн.

 

XIX зуун буюу 1800 оноос нефтийн үйлдвэрлэл эхэлснээс үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол нь хөнгөн, нимгэн, тунгалаг, хүнсний аюулгүй байдлыг хангасан, олон төрлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн болж сайжирч ирсэн ч байгальд удаан задардаг, урт настай учраас хог хаягдал үүсгэх эрсдэлийг дагуулсаар ирсэн.

 

XIX, XX зууныг дамнасан сав баглаа боодлын их хэмжээний нийлүүлэлт нь хэрэглэгчдэд “байж л байдаг, хаяж л байдаг” гэсэн үл тоох хандлагыг бий болгож, улмаар байгальд ил задгай хаях, нэг л удаа хэрэглэх хандлагатай болсноор эдгээр урт настай, хөнгөн сав баглаа боодлууд гол мөрөн, далай тэнгисийг бохирдуулах хэмжээнд хүртлээ цугларлаа.

 

XXI зууны хүн төрөлхтөн амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулах шаардлагатай болсны илрэл нь сав, баглаа, боодлыг хаяхдаа хариуцлагатай хандаж, дахин боловсруулах гинжин хэлхээнд идэвхтэй оролцох болсон явдал юм.

 

Тиймээс хүн бүр ухамсартайгаар хогоо ангилан хаяж хог хаягдалгүй дэлхий ертөнцийг бүтээцгээе.

Нийтэлсэн огноо

2026.06.26

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн “Бахархлаар бялхсан 25 жил”-ийн ой тохиож байна

Монгол улсын үндэстний компани анх удаа Кока-Кола гэр бүлд нэгдэж, “Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай М-Си-Эс Кока-Кола компани үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна.   Дэврүүн хүсэл, бүтээн босгох урам зоригоор эхэлж байсан тус компани энэ хугацаанд олон улсын стандартыг Монголдоо амжилттай нэвтрүүлж, шингэн хүнсний үйлдвэрлэл, маркетинг, менежментийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Өнөөдөр Кока-Кола […]

Нийтэлсэн огноо

2026.06.15

“М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК ТОП-100 ААН-ИЙН 15 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 91.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2025 оны ТОП-100 ААН-ийн 15-рт эрэмбэлэгдлээ. Энэ жил 25 жилийн ой нь тохиож буй “М-Си-Эс Кока-Кола” компани улсад төвлөрүүлсэн татвар шимтгэл, бий болгож буй ажлын байр зэрэг үзүүлэлтээр ТОП-100 ААН-ийн нэгээр 2015 оноос шалгарч буй юм. […]

Нийтэлсэн огноо

2026.04.01

“MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрөө зарлаж байна

  Их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, бизнесийн байгууллагын соёлд суралцах боломж олгодог “MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл эхэлж байна.   2022 оноос хэрэгжүүлж буй “MCS Internship” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулийн 220 гаруй оюутан М-Си-Эс Группийн компаниудад цалинтай дадлагажиж, […]

Нийтэлсэн огноо

2026.02.05

100% хүрэх замнал: Хуванцрыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь

  М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүний бүх саваа цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулж ашиглах зорилт тавиад байгаа билээ. Манай компани түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл Монголд 100% дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд тун удахгүй танилцуулах гэж байна.   Ийнхүү Монголд анх удаа дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүн нэвтрүүлэхийн тулд бид олон […]

Нийтэлсэн огноо

2025.12.30

Сэтгүүлчдийн дунд зарлаж буй сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны удирдамж

ҮНДЭСЛЭЛ   М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүхий л хуванцар саваа дахин боловсруулдаг болох зорилт тавьж, эх үүсвэр дээрээс нь хуванцар цуглуулах олон талт ажлыг 2022 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн нь олон нийтэд хуванцар дахин боловсруулахын ач холбогдлыг таниулах чухал алхам болсон. Ирэх онд дэлхийн стандарт, жишгийн дагуу түүхий эдээс эцсийн […]

Нийтэлсэн огноо

2025.12.22

М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан Дулааны Станцын технологийн хэрэгцээнд ашиглаж эхэллээ

Төр хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэллээ. Ингэснээр Амгалан Дулааны Станц ТӨХК нь төрийн өмчийн станцууд дундаа ногоон шийдэл нэвтрүүлсэн анхны станц болж, Улаанбаатар хотын эрчим хүч, усны менежментийн салбарт шинэ шат ахисан түүхэн үйл явдал тохиож байна. Энэхүү […]