Буцах
Сэтгүүлчдийн дунд зарлаж буй сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны удирдамж
Нийтлэсэн огноо 12/30/2025

ҮНДЭСЛЭЛ
М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүхий л хуванцар саваа дахин боловсруулдаг болох зорилт тавьж, эх үүсвэр дээрээс нь хуванцар цуглуулах олон талт ажлыг 2022 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн нь олон нийтэд хуванцар дахин боловсруулахын ач холбогдлыг таниулах чухал алхам болсон. Ирэх онд дэлхийн стандарт, жишгийн дагуу түүхий эдээс эцсийн шат хүртэл анх удаа 100 хувь дотоодод удаа дахин боловсруулсан PET хуванцар савлагаатай бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Тиймээс хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааны чанар стандарт, хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлын талаарх мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлаж байна.
УРАЛДААНЫ СЭДЭВ
“Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай”
ЗОРИЛГО
- Дэлхий даяар ус, ундааны PET хуванцрын дахин боловсруулалт ямар түвшинд байгаа талаар;
- Дахин боловсруулсан хуванцар нь хүнсний зориулалтаар ашиглах боломжтой, олон улсын болон дотоодын стандарт шаардлагад нийцсэн талаар;
- Хуванцар ангилан ялгалт, дахин боловсруулах зөв гинжин хэлхээ, түүний ач холбогдлын талаар;
- PET хуванцар импортлогч, хэрэглэгч, үйлдвэрлэгч гэх мэтчилэн бүх оролцогч талуудын хамтын ажиллагаа, оролцоо чухал үүрэгтэй тухай мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэхэд чиглэнэ.
ХАМРАХ ХҮРЭЭ
Ногоон пресс сэтгүүлчдийн холбооны гишүүд болон бусад хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч
ХУГАЦАА
2026.01.10 – 2026.02.02
ШАГНАЛЫН САН
*Ирсэн бүтээлүүдээс шилдэг гурван байр шалгаруулна.
- 1-р байр – 3,000,000₮
- 2-р байр – 2,000,000₮
- 3-р байр – 1,000,000₮
*Уралдаанд илгээсэн бүтээл бүрд чанар, агуулгатай нь уялдуулан мөнгөн урамшуулал олгоно
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
-
- 2026 оны 01-р сарын 10-нд “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй танилцах аялалд заавал оролцож, мэдээлэл авсан байх
- 2026 оны 01-р сарын 10-наас 02-р сарын 02-ны өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн цаг үеийн мэдээнээс бусад сэтгүүл зүйн бүтээл байх /жишээлбэл: сэдвийн мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг, тойм, богино хэмжээний бичлэг, мультмедиа нийтлэл, сурвалжилга г.м/
- Сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг өндөр түвшинд баримталсан байх
- Бүтээлд аливаа тоо, баримт дурдахдаа судалгаанд үндэслэх, үнэн бодит, баталгаат эх сурвалжийн мэдээлэл ашиглах
- Бүтээлд график, дата визуал дүрслэл ашигласан бол давуу тал болно
- Бүтээлийг зарласан хугацаанд нийтэлж, олон нийтэд мэдээлснээ батлахуйц мэдээлэл, цахим холбоосыг
– oyun-erdene.er@mcscocacola.mn
– sanchirgarav@mww.mn
– journalist1023@gmail.com хаягаар 02-р сарын 03-ны дотор ирүүлнэ. И-мэйлд дараах мэдээллүүдийг заавал дурдсан байх.Үүнд:
a. E-mail Subject: Plastics Journalist Competition 2026
b. Уралдаанд оролцогчийн нэр
c. Утасны дугаар
d. Бүтээлийг нийтэлсэн, түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр
e. Хэвлэн нийтлэгдсэн, түгээсэн он, сар, өдөр
- Бүтээлийг зарласан хугацаанд нийтэлж, олон нийтэд мэдээлснээ батлахуйц мэдээлэл, цахим холбоосыг
- Бүтээлийг сошиал платформд байршуулахдаа компанийн албан ёсны фэйсбүүк хаягийг tag/mention хийн, дараах hashtag-уудыг оруулах
1. #Хуванцрыг_ХаявалХог_АнгилбалХэрэглээ
2. #CocaColaMongolia
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/3r.mcscocacola
Инстаграм хаяг: https://www.instagram.com/3r_mcscoca_cola/
- Уралдааны сэдэв, агуулга, төслийн хүрээнд хийгдсэн ажлуудтай холбоотой аливаа тоо баримт, нэршлийг дурдахдаа баримтын алдаа гаргахаас сэргийлж, бүтээлээ нийтлэхийн өмнө төслийн багт илгээн хянуулах боломжтой.
Үнэлгээний бүрэлдэхүүн:
– М-Си-Эс Кока-Кола компанийн төлөөлөл
– Хог Хаягдалгүй Монгол ТББ-ын төлөөлөл
– “Ногоон пресс” сэтгүүлчдийн холбооны төлөөллөөс бүрдэх үнэлгээний баг бүтээлүүдийг шүүж, шилдэг бүтээлийг шалгаруулна.
Зөвлөмж: Уралдаанд оролцох сэтгүүлч нь 2025 оны 01-р сарын 10-нд “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй танилцах аялалд оролцсоноор уралдаан зохион байгуулагчдаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд оролцохоор сонирхож буй танд баярлалаа.
Aмжилт хүсье!

Нийтэлсэн огноо
2026.06.24
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн “Бахархлаар бялхсан 25 жил”-ийн ой тохиож байна
Монгол улсын үндэстний компани анх удаа Кока-Кола гэр бүлд нэгдэж, “Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай М-Си-Эс Кока-Кола компани үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Дэврүүн хүсэл, бүтээн босгох урам зоригоор эхэлж байсан тус компани энэ хугацаанд олон улсын стандартыг Монголдоо амжилттай нэвтрүүлж, шингэн хүнсний үйлдвэрлэл, маркетинг, менежментийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Өнөөдөр Кока-Кола […]

Нийтэлсэн огноо
2026.06.23
М-Си-Эс Кока Кола ХХК, Монголын Үндэсний Олимпын Хороо хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ байгууллаа
Олон улсын Олимпын өдрийг тохиолдуулан М-Си-Эс Кока Кола ХХК болон Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) “ТОП ОЛИМПЫН ТҮНШ” түншлэлийн гэрээг байгуулж, “Лос Анжелес-2028” Олимпын наадмын хүрээнд хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ. Гэрээний хүрээнд МҮОХ нь 2026–2027 онд зохион байгуулагдах өөрийн үйл ажиллагаа болон олон улсын томоохон спортын наадмуудын мэдээлэл, сурталчилгааны сувгуудаар түнш […]

Нийтэлсэн огноо
2026.06.15
“М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК ТОП-100 ААН-ИЙН 15 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 91.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2025 оны ТОП-100 ААН-ийн 15-рт эрэмбэлэгдлээ. Энэ жил 25 жилийн ой нь тохиож буй “М-Си-Эс Кока-Кола” компани улсад төвлөрүүлсэн татвар шимтгэл, бий болгож буй ажлын байр зэрэг үзүүлэлтээр ТОП-100 ААН-ийн нэгээр 2015 оноос шалгарч буй юм. […]

Нийтэлсэн огноо
2026.06.02
Монгол Улсын Их Сургуульд хуванцар цуглуулах “RECYCLING CHAMPION” уралдааныг амжилттай зохион байгууллаа
Монгол Улсын Их Сургууль болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан. Энэ хүрээнд МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу багш, ажилтан, оюутнуудад хог хаягдлаа ангилж ялгах дадал хэвшил төлөвшүүлэх зорилготой “Recycling Champion” хуванцар цуглуулах уралдааныг амжилттай зохион байгууллаа. М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар хэрэгжсэн энэхүү уралдааныг Ти Эм […]

Нийтэлсэн огноо
2026.05.19
М-Си-Эс Кока-Кола компанийн “2025 оны тогтвортой хөгжлийн тайлан” нийтлэгдлээ
Олон улсын томоохон компаниуд бизнесийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгэм, хүн төрөлхтний сайн сайханд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, түүнийгээ олон нийтэд тайлагнадаг билээ. Энэ жишгийн дагуу М-Си-Эс Кока-Кола компани 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа “Тогтвортой хөгжлийн тайлан”-д нэгтгэн, олон нийтэд нээлттэй мэдээллээ. УСНЫ ДАХИН АШИГЛАЛТ Тус компани 2025 онд БОНЗ-ын хүрээнд олон […]

Нийтэлсэн огноо
2026.04.08
Bonaqua брэнд Монголын зах зээлд шинэ түүх бүтээлээ
Тогтвортой хөгжлийн манлайлагч М-Си-Эс Кока-Кола компани олон улсын хүнсний стандартад бүрэн нийцсэн, Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны бүтээгдэхүүн “BONAQUA” усыг худалдаанд нэвтрүүллээ. “Bonaqua” нь Монголын зах зээлд хамгийн урт хугацаанд оршин тогтнож буй хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн ус бөгөөд ийнхүү хэрэглэгчдэдээ байгальд ээлтэй сав баглаа, хариуцлагатай сонголтыг санал болгож буй анхдагч брэнд болж байна. […]