
Сайхан сайхан руу тэмүүлье !
Добрый жүүс бол гарцаагүй тэргүүлэгч бөгөөд “ард түмний жүүс” юм. Анх Орос улсын эдийн засгийн уналтын үе болох 1998 онд зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн хэдий ч 2003 он гэхэд аль хэдийн дотоодын зах зээлдээ номер нэг брэнд нь болж чадсан юм.
Уг брэндийн үндсэн үзэл баримтлал нь Орос улсын иргэдийн үнэт зүйлст төгс нийцсэн бөгөөд тэдний сэтгэлийн гүн дэх сайхан сэтгэлийг нээхийг зорьсон. Үйлдвэрлэгч Мултон компани нь зах зээлд анхдагч үйлдвэрлэгчээр зогсохгүй хэрэглэгчдийн сэтгэл зүй, шинэ бүтээгдэхүүн хүлээн авах ухамсарын чиг баримжааг бусдад тодорхойлж өгсөн. Түүгээр зогсохгүй өөрийн гэсэн амт, маш энгийн нэр, сайн чанарын савалгаа, боломжийн үнэ, мөн хамгийн чухал зүйл болох байнгын шинэчлэгдэж байдгаараа бусад үйлдвэрлэгчдэд үлгэр дуурайл болж чадсан билээ.
2004 онд анх удаа жүүс боловсруулах цогц үйлдвэрийг үйл ажиллагаанд оруулсан бөгөөд жимсний амтат ундны илүү олон төрлийг үйлдвэрлэх чадалтай болсон.
Цаашлаад нэр төрлөө өргөжүүлэн байгалийн гаралтай жимсгэнэ, ургамлын хандаар баяжуулсан жимсний цэвэр шүүсүүдийг үйлдвэрлэж эхэлсэн. Мөн 2008 онд ээлжит шинэчлэл хийсэн нь 100%ийн шүүс болон жимсгэнэ, ургамлын хандтай хүйтэн цай байлаа. Түүнчлэн 2008 ондоо Forbes сэтгүүлээс тодорхойлсон “Оросын 50 шилдэг брэнд” –ын шилдэг 5-д багтаж чадсан юм.
Добрый энэ олон жилийн хугацаанд үргэлж тэргүүлэгч байж өөрийн байр суурь, нэр хүндийг хадгалж ирсэн. Өнөөгийн байдлаар Орос улсын 70 сая гаруй иргэд Добрый-н үйлдвэрлэдэг жимсний жүүс, цэвэр шүүс зэргийг худалдан авч байна. Тэр дундаа 30 сая орчим иргэд бусад үйлдвэрлэгчдээс илүү Добрый-г өндрөөр үнэлэн байнга хэрэглэдэг билээ.
2015 оноос эхлэн Монгол улсад М-Си-Эс Кока-Кола компани албан ёсны эрхтэйгээр импортлон худалдаалж эхлээд байна. Хэрэглэгчдийн сонголтыг улам нэмж олон төрлийн амтат жимсний найрлагатай жүүсийг Монголын хэрэглэгчиддээ танилцуулж байна.


ТЭЖЭЭЛЛЭГ ЧАНАР (100мл)

Илчлэг-48 ккал
ОРЦ НАЙРЛАГА

Добрый ананас



