
Хүн бүрийн хувьд гэр бүл гэдэг бол хамгийн чухал үнэт зүйлсийн нэг билээ. Моя Сeмья нь анх үүссэн цагаасаа л гэр бүлийн үнэ цэнийг дэмжиж буй брэнд юм. Уг амтат жимсний шүүсний өдөр тутмын хэрэглээ таны гэр бүлд баяр хөөр, тааламжтай байдлыг авч ирэх болно.
Моя Семья жимсний жүүс нь 2001 онд анх зах зээлд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд тэр даруйдаа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болсон. 2013 оны байдлаар ОХУ-ын хүн амын 97% -д нь танигдсан зах зээлд эзлэх байр сууриараа 4-р байрт бичигдэж буй уг жүүс нь 20 сая орчим Орос хүмүүсийн өдөр тутмын сонгогдсон хэрэглээ юм.
Брэндийн нэр хүндийг баталсан үнэтэй амжилт, шагналуудаас дурьдвал:
- TOP-40 “Best Russian Brands – 2007”,
- Interbrand Zintmeyer & Lux,
- BRAND #1 in Russian, Juice төрлөөр (2008),
- Forbes-ийн шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн (2007, 2009),
- Levada-Center шилдэг телевизийн реклам (2007, 2008, 2009),
- HumorFM radio – с зохион байгуулсан Humor of the Year award, Advertisement төрлөөр, (2007),
- “Product of the Year” Juices and Nectars (HTA) гэсэн 2 төрөлд нэр дэвшиж байсан,
- 4 удаагийн Superbrand,
- Superbrands олон улсын сэтгүүлийн Орос хэл дээрх анхны дугаар дээр гарсан цорын ганц жүүсний брэнд
Одоогоор Моя Семья нэрийн доор есөн төрлийн өөр жимсний амттай жүүс үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд тэдгээр нь жүрж, хан боргоцой, улаан лооль, алим ба интоор, алим ба усан үзэм, олон жимс, жимс болон жимсгэнэ, чангаанз ба тоорын шүүс зэрэг юм.
Моя Семья жимсний шүүс нь гурван төрлийн савалгаагаар хэрэглэгчдийн гар дээр очдог:
- Жимсээр бүтсэн амьтдын зургаар чимэглэгдсэн, голдуу 2-11 насны хүүхдүүдэд зориулагдсан 0,2 литрийн жижиг савалгаа,
- Гэр бүлээрээ баяр тэмдэглэх болон оройн хоолонд хэрэгцээтэй мөнгө хэмнэсэн 2 литрийн савалгаа,
- Уламжлалт 1 литрийн савалгаа


ТЭЖЭЭЛЛЭГ ЧАНАР (100мл)

Илчлэг-46 ккал
Нүүрс ус-11.6 гр
ОРЦ НАЙРЛАГА

Алимны шүүс, үхрийн нүд жимсний шүүс, интоорын шүүс, элсэн чихэр, хүчиллэг зохицуулагч-нимбэгний хүчил, тогтворжуулагч, амт үнэр оруулагч-байгалийн гаралтай, луувангийн ханд, гааны ханд, цэвэр ус



