
Швейцарийн эрдэмтэн Жэйкоб Швеппе 1783 онд хийжүүлсэн ус гаргах аргыг улам боловсронгуй болгон патенжуулж авснаар дэлхий хамгийн анхны оргилуун ус болон ундааны Schweppes (Швеппс) брэнд үүссэн түүхтэй. Тэрээр 1792 оноос Лондон руу өөрийн бизнесийг шилжүүлэн өргөжүүлснээр Schweppes брэнд маш олон төрлийн амттай оргилуун ус болон ундаануудыг гаргаж дэлхий даяар өөрийн гэсэн сая сая хэрэглэгчидтэй болжээ.
Дэлхий даяараа Schweppes-ийг дангаар цангаа тайлж уухаас гадна төрөл бүрийн уух зүйлстэй хольж олон төрлийн гайхалтай амт бүхий коктейл болгон хэрэглэдэг. Та ч гэсэн гэртээ туршаад үзээрэй.


ТЭЖЭЭЛЛЭГ ЧАНАР (100мл)

Илчлэг-32 ккал
Нүүрс ус-8 г
Сахар-8 г
Уураг-0 г
Тос-0 г
С аминдэм 20 мг-с багагүй
Натри*-6 мг
ОРЦ НАЙРЛАГА

Ус, сахар, хийжүүлэгч (нүүрсхүчлийн хий 290), нимбэгний шүүс (2.5%),хүчиллэг зохицуулагч (330), амт үнэр оруулагч, аминдэм C (300), нөөшлөгч (202),чихэрлэг амт оруулагч (950.955), хүнсний будагч (160а)



