Эрүүл, идэвхтэй амьдрал
Happiness center
М-Си-Эс Кока-Кола компани хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ өсөж, хөгжих таатай орчинг бүрдүүлэх зориулалт бүхий “Аз Жаргалын Төв”-ийн үүд хаалгыг 2012 онд нээснээр даруй 60’000 гаруй хүүхэд, залууст хүрч үйлчилсэн байна.
Тус төвөөр үйлчлүүлснээр
- М-Си-Эс Кока-Кола компанийн шинээр хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрт хамрагдан шагнал, урамшууллаа хүлээн авах
- Дэлхийн ундааны зах зээлийг тэргүүлэгч Кока-Кола брэндийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй авах
- Төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах, оролцох
- Номын сангаар үйлчлүүлж хүссэн номоо унших, хичээлээ давтах
- Тайз, тоног төхөөрөмжүүдийг ашиглан бэлтгэл хийх
- Анги хамт олон, найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрөөх
- Танилын хүрээгээ тэлж, олон найз нөхөдтэй болох бөгөөд
- Бусад хүүхэд залуусын хамтаар өөр хоорондоо туршлага солилцож, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлсэн.
Та бүхнийг “Аз жаргалын төв”-дөө урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудсаас авна уу. https://www.facebook.com/happinesscentermongolia
Мэдээ мэдээлэл
