
Та үүнийг мэдэх үү?
Back
Хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг чихэрлэг амт оруулагчийн тухай мэдмээр байна уу?
Дэлхий даяар 6000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд сахар орлуулагч ашигладгийг та мэдэх үү? Сахар орлуулагч нь хоол хүнсэнд таатай амт оруулах зорилгоор бүтээгдсэн энгийн сахраас ч илүү чихэрлэг амттай, илчлэг агуулдаггүй хүнсний бүрдэл юм. Харин одоо маш түгээмэл хэрэглэгддэг сахар орлуулагчийн нэг аспартамийн тухай ярилцацгаая. Найрлагын хувьд аспартам нь аспартамийн хүчил болон фенилалин гэсэн […]

Бидний гаргасан жижиг савлагаануудтай танилцаж амжсан уу?
Эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан манай бүтээгдэхүүнээс авах илчлэгийн хэмжээг тооцоход хялбар байх үүднээс бид олон төрлийн бүтээгдэхүүнээ жижиг савлагаатайгаар худалдаанд гаргаад байгаа билээ. Мэдээж хэрэг бид та бүхний хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа итгэлтэй байдаг. Жижигрүүлсэн савлагаатай бүтээгдэхүүн нь авч явахад хөнгөхөн бөгөөд та илчлэгээ хялбархан тооцох боломжтой.

OOHA бүтээгдэхүүний чихэрлэг амтны нууцыг та мэдмээр байна уу?
“0 калори” гэж шошгологдсон бүтээгдэхүүнүүд багахан хэмжээний илчлэг агуулдаг. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) болон Европын Холбооны стандартын дагуу 100 грамм бүтээгдэхүүнд агуулагдах илчлэгийн хэмжээ 5 ккал-аас бага тохиолдолд “0 калори” гэж нэрлэхийг зөвшөөрсөн байдаг. Харин манай бүтээгдэхүүнүүд чихэрлэгч амт оруулагч буюу илчлэггүй, калоригүй бүтээгдэхүүн хэрэглэдгийн дотроос аспартам, стевиа, эритритол зэргийг хэрэглэдэг. OOHA бүтээгдэхүүний найрлагад […]

Та өөрийн хэрэглэх бүтээгдэхүүний сахарын хэмжээг хэрхэн тооцоолдог вэ?
Хүний амьдралын хэмнэл өөрчлөгдөхийн хэрээр бид бүхэн хоол хүнсээрээ дамжуулан авч буй чихэр, илчлэгийн хэмжээг зөв тооцоолж хэрэглээгээ илүү ухаалгаар зохицуулах шаардлага үүсэж байна. Тиймээс найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч өөрсдийн хэрэглээгээ тооцох нь чухал юм. Бид бүхэн сахарын зохистой хэрэглээг хэрхэн тооцох, аль эх сурвалжаас мэдээлэл авах тухай зөвлөмж бэлдсэнээ хүргэж байна. Хамгийн эхэнд […]

Илчлэгийн хэмжээг хэрхэн тооцоолдог вэ?
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүний шошгон дээр маш их мэдээлэл агуулагддаг боловч ихэнх хүмүүс анзаарахгүй өнгөрдөг. Тиймээс бид та бүхэнд зориулан шошгоны мэдээллийг хэрхэн зөв унших талаар шинэчлэгдсэн Sprite брэндийн шошгыг жишээ болгон тайлбар зөвлөгөө бэлтгэлээ. Илчлэгийн талаарх мэдээлэл: Шошгоны урд хэсэгт 100 мл-т агуулагдах илчлэгийн хэмжээг харуулдаг. Sprite бүтээгдэхүүний 100 мл тутамд 20 ккал […]
