Banner

Спорт, Энтертайнмент

Буцах

 

Oлимпийн хорооны албан ёсны түнш

Кока-Кола компани дэлхийн 200 гаруй орон дахь өөрийн түнш болон салбар компаниудаараа дамжуулан бүтээгдэхүүнээ хүргэхийн хамт тэдгээр улс орны нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ. Тухайлбал, Олимпод оролцогч тамирчид, зохион байгуулагч, үзэгч олныг Кока-Кола компани өөрийн бүтээгдэхүүнээрээ сэргээн сэрүүцүүлдэг уламжлал тэртээх 1928 оны Амстердамын Олимпоос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа билээ. Үе үеийн Олимпийн наадмын түүхэнд энэ харилцаа холбоо хүрээгээ улам бүр тэлсээр дэлхий нийтийг баяр цэнгэл, эв нэгдэлд уриалан дуудах онцгой хөтөлбөр болж хувирсан юм. Кока-Кола компанийн чин сэтгэлээ зориулан зохион байгуулдаг сонин содон хөтөлбөр, арга хэмжээнүүдийн нэг нь Олимпын наадам билээ.

 

FIFA World Cup Qatar 2022

Кока-Кола компани Катарт зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны түншээр хамтран ажилласан билээ.

 

Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо

“М-Си-Эс Кока-Кола” компани багийн спорт, тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн спортын хөгжилд тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ.

 

Монголын Үндэсний Олимпийн хороо

М-Си-Эс Кока-Кола ХХК нь 2024 оныг дуустал буюу “Токио-2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпийн наадмуудад МҮОХ-ны “Албан ёсны түнш” байгууллагаар хамтран ажиллана.

 

iСoke хэрэглэгчийн хөтөлбөр

М-Си-Эс Кока-Кола Компани үнэнч хэрэглэгчийн урамшуулал олгох ICoke.mn сайтыг 2012 оноос ашиглаж эхэлсэн ба хэрэглэгч уусан ундааныхаа бөглөөн доторх 9 оронтой кодыг 135555-т илгээх эсвэл icoke.mn сайтад бүртгүүлэн азтан болдог байв. 2018 онд тус хөтөлбөрийг шинэчлэн аппликейшнтэй болсон бөгөөд 20 брэнд бүтээгдэхүүний бөглөөн
доторх кодыг тус аппликейшнд бүртгүүлэн оноо хуримтлуулж, хуримтлуулсан оноондоо
тохирох өвөрмөц сонирхолтой гарын бэлгүүдээс сонголт хийх, эсвэл тухайн оноогоо хандивлах боломжтой үнэнч хэрэглэгчийг урамшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.