Banner

Уур амьсгалын хамгаалалт

Буцах

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй гол асуудлын нэг бол уур амьсгалын өөрчлөлт юм. Улс орон бүр, олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд, томоохон үндэстэн дамнасан корпорациуд, дэлхийд нөлөөтэй хэн бүхэн уг асуудалд санаа зовнин дуу хоолойгоо нэгтгэсээр байна. Кока-Кола компани ч энэ асуудалд идэвх, санаачилгатайгаар оролцсоор ирсэн билээ…

 

Уур амьсгалын өөрчлөлт - Алхмууд

"М-Си-Эс Кока-Кола" компани бизнесээ урт хугацаанд найдвартай үргэлжлүүлэхдээ дэлхийн экосистемийг хайрлан хамгаалдаг бөгөөд үүнийг бид хойч үеийнхнийхээ төлөө хийдэг. Энэ нь Кока-Кола компанийн шинэ үзэл баримтлалын агуулга юм. Хүн төрөлхтөний амьдралд уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн сүйрлийн нөлөө бодит аюул болж эхэлсэн нь Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэлхий нийтээрээ ягштал мөрдөх шаардлагыг бий болгоод байна.
 

Эх дэлхийн цаг

Дэлхийн уур амьсгал бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм. “Эх дэлхийн цаг” аяны гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог байна.