Буцах

М-СИ-ЭС КОКА-КОЛА компани үйлдвэрээс гарсан хуванцар хог хаягдлаа 100 хувь “Дахин боловсруулах” кампанит ажил эхлүүллээ

Нийтлэсэн огноо 03/18/2021

Featured image

Гуравдугаар сарын 18-ны өдөр “Дэлхийн дахин боловсруулах өдөр” тохиож буйтай холбогдуулан М-Си-Эс Кока-Кола компани “Хаягдал хуванцар савыг дахин боловсруулах төсөл”-өө онцолж байна.

 

Хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд идэвхтэй оролцдогийн хувьд Кока-Кола компани “Өөрийн зарсан ундаа болгоны савыг дахин боловсруулахад анхаарч ажиллана” гэсэн амлалтынхаа хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа ундаа үйлдвэрлэх, зарж борлуулах компаниудаа энэхүү ажилд хариуцлагатайгаар нэгдэж, үр дүнд хүрэхийг уриалж байгаа юм. М-Си-Эс Кока-Кола компани уг уриалгыг дэмжин 2030 он гэхэд нийт хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилт тавин ажиллаж эхлээд байна.

 

Энэхүү кампанит ажлын хүрээнд М-Си-Эс Кока-Кола компани нь 2018 оноос өөрийн нийлүүлэгч “Ти Эм Эл” ХХК-тай хамтран Монгол Улсад анх удаа хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү үйлдвэр нь жилд 20 мянган тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулах бөгөөд ундааны саванд ордог хуванцартай дүйцэхүйц чанартай түүхий эд болгох хүчин чадалтай юм. Мөн үйлдвэрийн төслийн хүрээнд хуванцар сав цуглуулах, ялгах, дахин боловсруулах 110 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна.

 

Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компани 2019 оноос эхлэн сав, баглаа, боодлынхоо жинг бууруулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн онд хуванцар савныхаа жинг бууруулж, 147 тонн-ын хэмнэлт гаргаад байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй байх зорилтоо бодитоор хэрэгжүүлж буйн бас нэгэн жишээ юм.

 

М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Хувийн хэвшлийн компаниуд өөрийн санаачилга, хөрөнгөөр, тулгуурлан дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч хэрэглэгчид хог хаягдлаа ангилах, цуглуулах, боловсруулах ажилд мэдлэгтэй, ухамсартай, идэвхтэй оролцох нь байгаль дэлхийгээ хог хаягдлаас аврах энэ төсөл амжилттай хэрэгжих гол үндэс болно” хэмээн онцолсон юм.

 

Цаашид М-Си-Эс Кока-Кола компани нь хаягдал савыг ангилан цуглуулах үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, харилцагч байгууллага, дэлгүүрүүдээр дамжуулан хаягдал хуванцар савуудаа цуглуулах цогц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм.

 

 

Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа эхлэн хүнсний бүтээгдэхүүнээ тодорхой хугацаанд хадгалах, зөөвөрлөх  хэрэгцээ шаардлагын үндсэн дээр байгалийн мод, чулуу, навч, өвс зэргийг ашиглаж ирсэн түүхтэй. Хөдөлмөрийн багаж зэвсэг бий болж нарийсахын хэрээр сав, баглаагаа улам боловсронгуй болгож бүтээгдэхүүнээ удаан хугацаагаар хадгалах мэдлэгийг хуримтлуулж эхэлсэн.

 

XIX зуун буюу 1800 оноос нефтийн үйлдвэрлэл эхэлснээс үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол нь хөнгөн, нимгэн, тунгалаг, хүнсний аюулгүй байдлыг хангасан, олон төрлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн болж сайжирч ирсэн ч байгальд удаан задардаг, урт настай учраас хог хаягдал үүсгэх эрсдэлийг дагуулсаар ирсэн.

 

XIX, XX зууныг дамнасан сав баглаа боодлын их хэмжээний нийлүүлэлт нь хэрэглэгчдэд “байж л байдаг, хаяж л байдаг” гэсэн үл тоох хандлагыг бий болгож, улмаар байгальд ил задгай хаях, нэг л удаа хэрэглэх хандлагатай болсноор эдгээр урт настай, хөнгөн сав баглаа боодлууд гол мөрөн, далай тэнгисийг бохирдуулах хэмжээнд хүртлээ цугларлаа.

 

XXI зууны хүн төрөлхтөн амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулах шаардлагатай болсны илрэл нь сав, баглаа, боодлыг хаяхдаа хариуцлагатай хандаж, дахин боловсруулах гинжин хэлхээнд идэвхтэй оролцох болсон явдал юм.

 

Тиймээс хүн бүр ухамсартайгаар хогоо ангилан хаяж хог хаягдалгүй дэлхий ертөнцийг бүтээцгээе.

Нийтэлсэн огноо

2023.11.21

Шинэ савлагаатай Bonaqua Bubble

Bonaqua bubble оргилуун ус шинэ савлагаатай боллоо. Таныг сэргээх амт “Bonaqua bubble” Bonaqua bubble оргилуун ус нь хүний биед шаардлагатай шингэний хэрэгцээг нөхөх бөгөөд бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, амны цангааг бүрэн тайлах бүтээгдэхүүн юм.

Нийтэлсэн огноо

2023.11.21

“iCoke хөтөлбөр”

“iCoke” хөтөлбөр нь “Шинэ он, Шинэ жил” болох гэж буйтай холбогдуулан онцгой урамшуулал бүхий iCoke “Santa” хөтөлбөрөөр эргэн ирлээ.   Энэхүү хөтөлбөр нь хэрэглэгч түмэндээ олон төрлийн бэлгээр азтан тодруулах онцгой урамшуулалт хөтөлбөр бөгөөд бөглөөн доторх кодыг хийж, хүрдээ эргүүлээд төрөл бүрийн бэлгийн эзэн болох боломжтой юм. Ингэхдээ өөрт байгаа онооны 15 оноо тутамд 1 […]

Нийтэлсэн огноо

2023.07.11

Хуванцрын Хаягдалгүй Наадъя

М-Си-Эс Кока-Кола компани, хуванцар дахин боловсруулах TML үйлдвэр “Хуванцрын Хаягдалгүй Наадъя” уриалгыг хоёр дахь жилдээ дэвшүүлж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд цугларсан 600 кг хуванцрыг амжилттай цуглууллаа.   Үндэсний их баяр наадмын үеэр олон мянган наадамчин хуран цугларч, төдий хэмжээний хуванцрын хаягдал үүсдэг билээ. Тиймээс наадамчин олныг “М-Си-Эс Кока-Кола” компанийн RECYCLE ME эко саванд хуванцрын […]

Нийтэлсэн огноо

2023.07.10

Тогтвортой хөгжлийг дэмжигч М-Си-Эс Кока Кола компани +Ногоон фестиваль

Дуу хөгжим сонирхогчдын нэгдэх орон зай, уулзах цэг болсоор ирсэн Playtime хөгжмийн наадам энэ жил “Green Playtime” хэмээх тодотголтой зохион байгуулагдаж буй. Тэгвэл уг наадамд М-Си-Эс Кока Кола компани тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах олон санаачилга, бодит ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү наадмаас цугларсан бүх хаягдал хуванцрыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ илэрхийлсэн юм. Үүний хүрээнд зохион […]

Нийтэлсэн огноо

2023.07.10

Хуванцрын Хаягдалгүй Плейтаймдъя

М-Си-Эс Кока-Кола компани энэ жил “Playtime 2023” хөгжмийн наадмын Тогтвортой хөгжлийг дэмжигч түншээр оролцлоо. Энэ хүрээнд бид хоёр дахь жилдээ хуванцар цуглуулсан ба хоёр өдрийн турш 120 кг хуванцар цуглуулж, дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэрт хүлээлгэн өглөө.   Мөн энэ үеэр rPET үзүүлэнгийн хэсэг ажиллуулж, ус ундааны хуванцар сав болон бөглөөг дахин боловсруулж бүтээсэн […]

Нийтэлсэн огноо

2023.06.05

ТУСГАЙ ОЛИМПИЙН БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

“М-Си-Эс Кока-Кола” компани “Берлин – 2023” Тусгай Олимпийн зуны наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.   Оюуны бэрхшээлтэй залуусыг спортоор дамжуулж эрүүл чийрэг болгох, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилготой Тусгай олимпийн наадмыг “М-Си-Эс Кока-Кола” компани тогтмол дэмжигч, найдвартай түнш бөгөөд дэлхийн Кока-Кола компанийн зүгээс Олон Улсын Тусгай Олимпийг сүүлийн 50 гаруй жил дэмжиж ирсэн […]