
Ажиллах орчин нөхцөл тав тух
Буцах

Ажиллах орчин нөхцөл тав тух
Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ажилдаа үр бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлж байна.
Байгууллагын дэргэдэх цэцэрлэг
“М-Си-Эс Кока-Кола” компани БШУЯ-ны санаачилгыг дэмжиж, 75 хүүхдийн ортой байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулсан билээ. Нийт ажилтны 43 хувь нь 2-5 насны хүүхэдтэй тул цэцэрлэг байгуулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж байна.