Banner

Усны менежмент

Буцах

 

Усны үр ашигтай зарцуулалт

Бид усыг аль болох үр ашигтай зарцуулахыг эрмэлзэж ажилладаг. Усыг үр ашигтай зарцуулах, усны нөөцийг хэмнэх хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэх нь Кока-Кола компанийн байгаль орчинд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл явуулах зорилттой уялдаж хэрэгждэг юм. “М-Си-Эс Кока-Кола” компани Усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөрийг байгуулагдсан цагаас хэрэгжүүлж байна. 2024 оны байдлаар нэг литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2.18 литр ус зарцуулж буй нь Монгол улсын нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны нормоос 6 дахин бага үзүүлэлт юм.
 

Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламж

“М-Си-Эс Кока-Кола” компани усны эх үүсвэрийг хамгаалах зорилгын хүрээнд Мембран-биореактор хэмээх дэвшилтэт технологи бүхий “Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж”-ийг салбартаа анхдагч болж 2010 онд нэвтрүүлсэн. Тус байгууламж нь хоногт 2000 тн хаягдал ус цэвэршүүлэх хүчин чадалтай юм. 99 хувийн цэвэршилттэй, ундны уснаас бусад зориулалтаар хэрэглэж болох энэхүү усыг Амгалан дулааны станцад удахгүй ашиглаж эхэлнэ. Ингэснээр гүний усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усыг цэвэрлэх, цэвэрлэснээ дахин ашиглах тойрог эдийн засгийг бий болгож буй юм.
 

Манай цэвэршүүлсэн усны хэрэглэгчид

Бид цэвэрлэсэн хаягдал усаа үнэ төлбөргүй өгдөг тул ундны усны эх үүсвэрээ хамгаалах хүсэлтэй байгууллагуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.