Буцах
Үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар “Тэрбум мод”-ыг услав
Нийтлэсэн огноо 10/10/2022

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 10 дугаар сард Богдхан уулын зургаан ам буюу Баруун залаат орчимд 35 мянган мод суулгаж буй билээ. Эдгээр шинээр суулгасан модыг М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар усалж байна.
М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг 2010 онд Монголын хүнсний үйлдвэрүүд дундаас анхлан байгуулж байжээ. Үйлдвэрийн технологийн процессод ашигласан бүхий л усыг 99 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай уг байгууламжийн цэвэршүүлсэн ус нь:
- MNS 4943 : 2015 стандарт буюу “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх усны чанарын шаардлага”
- MNS 6734 : 2018 стандарт буюу “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага” -ыг бүрэн хангасан аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулж байгаа модыг эдийн засгийн үр өгөөжтэй байлгах зорилгоор ундны усаар услахаас илүүтэй саарал ус, хөв цөөрмийн усаар услах бодлогыг төрийн зүгээс баримталж байна. Үйлдвэрлэлд ашигласан усаа ийнхүү цэвэршүүлж буй байгууллагуудад эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байгаа. Тухайлбал, усны төлбөрөөс чөлөөлөх гэх мэт эрхзүйн орчныг бүрдүүлэх дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа: Богдхан уулын 6 аманд намрын цэнэг усалгааг ийнхүү хийгээд хавар цас хайлах үед цэнэг усалгааг дахин хийнэ. Их бохирдолтой л биш бол мод усыг голдоггүй. Харин М-Си-Эс Кока-Кола компанийн энэхүү цэвэршүүлсэн ус нь ундны уснаас бусад зориулалтаар ашиглаж болохуйц стандартын шаардлага хангасан байдаг. Тиймээс мод услахад бүрэн тохиромжтой гэж бид үзэж байгаа.

Нийтэлсэн огноо
2025.03.21
М-Си-Эс Кока-Кола компани “Усны Элч” байгууллагаар шалгарлаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Цэнхэр алт үндэсний хоёрдугаар чуулганаар М-Си-Эс Кока-Кола компанид “УСНЫ ЭЛЧ” шагнал олголоо. Бид бүх үйл ажиллагаандаа 3R буюу Бууруулах, Дахин боловсруулах, Дахин ашиглах зарчмыг баримталдаг. Усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа 99 хувь цэвэрлэж, дахин ашиглаж эхэлсэн. Энэхүү […]

Нийтэлсэн огноо
2025.01.27
Хуванцар цуглуулалтын хэмжээ 56 хувьд хүрлээ
М-Си-Эс Кока-Кола компани 2024 оны байдлаар нийт борлуулсан бүтээгдэхүүнийхээ 56 хувьтай тэнцэхүйц хуванцрыг эргэн цуглууллаа. Энэ нь өмнөх оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт юм. Монгол улсад олон улсын стандартын дагуу ус, ундааны PET хуванцар сав дахин боловсруулах Ти Эм Эл үйлдвэр 2021 онд ашиглалтад орсон бөгөөд ийнхүү цуглуулсан хуванцрыг тус үйлдвэрт дахин боловсруулж байгаа […]

Нийтэлсэн огноо
2024.09.03
VIO MILLENIA байгалийн эрдэст ус хэрэглэгч таны гарт хэрхэн хүрдэг вэ?

Нийтэлсэн огноо
2024.06.03
Хуванцрын Хаягдалгүй Дэлхий
Бидний уугаад хаясан ус, ундааны сав дахин боловсруулагддаг гэдгийг та мэдэх үү? “М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, урт хугацаандаа бүтээгдэхүүний савлагааг 100 хувь дахин боловсруулах зорилгоор “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлыг өрнүүлж байна.

Нийтэлсэн огноо
2023.11.21
Шинэ савлагаатай Bonaqua Bubble
Bonaqua bubble оргилуун ус шинэ савлагаатай боллоо. Таныг сэргээх амт “Bonaqua bubble” Bonaqua bubble оргилуун ус нь хүний биед шаардлагатай шингэний хэрэгцээг нөхөх бөгөөд бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, амны цангааг бүрэн тайлах бүтээгдэхүүн юм.

Нийтэлсэн огноо
2023.11.21
“iCoke хөтөлбөр”
“iCoke” хөтөлбөр нь “Шинэ он, Шинэ жил” болох гэж буйтай холбогдуулан онцгой урамшуулал бүхий iCoke “Santa” хөтөлбөрөөр эргэн ирлээ. Энэхүү хөтөлбөр нь хэрэглэгч түмэндээ олон төрлийн бэлгээр азтан тодруулах онцгой урамшуулалт хөтөлбөр бөгөөд бөглөөн доторх кодыг хийж, хүрдээ эргүүлээд төрөл бүрийн бэлгийн эзэн болох боломжтой юм. Ингэхдээ өөрт байгаа онооны 15 оноо тутамд 1 […]