Буцах

М-Си-Эс Кока-Кола компани Монгол улсын ууган их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийтлэсэн огноо 09/10/2025

Featured image

МУИС болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа. Дэлхийн брэндийг Монголдоо уриатай “М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Кока-Кола компанийн стандартын дагуу олон шинэ технологи, дэлхийн стандартуудыг нэвтрүүлж, эх орныхоо эдийн засаг, нийгэмд чухал хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн.

 

Тиймээс уг санамж бичгийн хүрээнд Монгол улсын ууган их сургуульд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, байгальд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх; байгаль орчин, нийгэм засаглалын чиглэлээр сургалт судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх; хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллах юм.

 

МУИС-ийн Ректор Б. Очирхуяг: “МУИС-ийн 2025-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд төр, хувийн хэвшил, аж үйлдвэр, сургалт, судалгааны байгууллагатай хамтран, тус тусын нөөцөд түшиглэн байгальд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, хог ангилах тогтолцоо бий болгох, судалгаа, инновацын чадамжийг бэхжүүлэх, олон улсын өндөр түвшинд өрсөлдөх чадвартай шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилт тусгагдсан байдаг. Уг зорилттой уялдуулан “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтран хэрэгжүүлэх гэж буй ажил нь тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх чухал алхам болно гэж үзэж байна. Иймээс хамтын ажиллагааг эхлүүлж буйдаа баяртай байна.”

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л. Мягмаржав: ““ESG буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглал”-ын бодлого нь байгууллагын урт хугацааны тогтвортой байдлыг баталгаажуулдаг чухал шалгуурын нэг бөгөөд зөвхөн ашгийн төлөөх бизнесийн зорилго бус, харин нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Монгол Улсад жил бүр нэмэгдэж буй хуванцрын хэрэглээ, хаягдлыг зөв зохистой ангилах тогтолцоо нь тогтвортой хөгжлийн зорилтыг бодит ажил хэрэг болгох чухал алхмын нэг. Тиймээс ирээдүйн мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчдад хариуцлагатай хэрэглээний дадал хэвшил төлөвшүүлэх, суралцах, хамтын ажиллагаа бий болгох зорилготой. Энэхүү хамтын ажиллагаа тогтвортой хөгжлийн манлайллыг түгээн дэлгэрүүлэх стратегийн ач холбогдолтой ажил болж байна.
МУИС-ийн харьяаны бүрэлдэхүүн сургууль, сургалт судалгааны хүрээлэн, номын сан зэрэг 10 гаруй барилга байгууламжид 1600 багш ажилтан, 23 мянган оюутан суралцаж байна. Тиймээс санамж бичигт тусгагдсан зорилтот ажлуудын хүрээнд салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн ажилтнуудын хамтын оролцоог бий болгож, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах болон өгөгдлийг хамтран ашиглах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулах явдал юм.”

 

 

Түүнчлэн шинэ үеийн оюутан, залууст олон улсын арга барилаас суралцах, түүний бүрэлдэхүүн хэсэг болж, ажлын байранд дадлагажих, цаашид үндсэн ажилтнаар ажиллах боломжийг бий болгох тал дээр хамтран ажиллана. Энэхүү санамж бичгийг байгуулснаар МУИС-ийн ирэх таван жилийн стратеги зорилтын дагуу багш, ажилтан, оюутнуудад хог хаягдлаа ангилан ялгах амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх “Хуванцрын хаягдалгүй жишиг их сургууль” болох ажлыг талууд ийнхүү эхлүүлж байна.

 


Нийтэлсэн огноо

2026.06.24

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн “Бахархлаар бялхсан 25 жил”-ийн ой тохиож байна

Монгол улсын үндэстний компани анх удаа Кока-Кола гэр бүлд нэгдэж, “Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай М-Си-Эс Кока-Кола компани үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна.   Дэврүүн хүсэл, бүтээн босгох урам зоригоор эхэлж байсан тус компани энэ хугацаанд олон улсын стандартыг Монголдоо амжилттай нэвтрүүлж, шингэн хүнсний үйлдвэрлэл, маркетинг, менежментийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Өнөөдөр Кока-Кола […]

Нийтэлсэн огноо

2026.06.23

М-Си-Эс Кока Кола ХХК, Монголын Үндэсний Олимпын Хороо хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ байгууллаа

Олон улсын Олимпын өдрийг тохиолдуулан М-Си-Эс Кока Кола ХХК болон Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) “ТОП ОЛИМПЫН ТҮНШ” түншлэлийн гэрээг байгуулж, “Лос Анжелес-2028” Олимпын наадмын хүрээнд хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.   Гэрээний хүрээнд МҮОХ нь 2026–2027 онд зохион байгуулагдах өөрийн үйл ажиллагаа болон олон улсын томоохон спортын наадмуудын мэдээлэл, сурталчилгааны сувгуудаар түнш […]

Нийтэлсэн огноо

2026.06.15

“М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК ТОП-100 ААН-ИЙН 15 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 91.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2025 оны ТОП-100 ААН-ийн 15-рт эрэмбэлэгдлээ. Энэ жил 25 жилийн ой нь тохиож буй “М-Си-Эс Кока-Кола” компани улсад төвлөрүүлсэн татвар шимтгэл, бий болгож буй ажлын байр зэрэг үзүүлэлтээр ТОП-100 ААН-ийн нэгээр 2015 оноос шалгарч буй юм. […]

Нийтэлсэн огноо

2026.06.02

Монгол Улсын Их Сургуульд хуванцар цуглуулах “RECYCLING CHAMPION” уралдааныг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Их Сургууль болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан. Энэ хүрээнд МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу багш, ажилтан, оюутнуудад хог хаягдлаа ангилж ялгах дадал хэвшил төлөвшүүлэх зорилготой “Recycling Champion” хуванцар цуглуулах уралдааныг амжилттай зохион байгууллаа.   М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар хэрэгжсэн энэхүү уралдааныг Ти Эм […]

Нийтэлсэн огноо

2026.05.19

М-Си-Эс Кока-Кола компанийн “2025 оны тогтвортой хөгжлийн тайлан” нийтлэгдлээ

Олон улсын томоохон компаниуд бизнесийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгэм, хүн төрөлхтний сайн сайханд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, түүнийгээ олон нийтэд тайлагнадаг билээ. Энэ жишгийн дагуу М-Си-Эс Кока-Кола компани 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа “Тогтвортой хөгжлийн тайлан”-д нэгтгэн, олон нийтэд нээлттэй мэдээллээ.   УСНЫ ДАХИН АШИГЛАЛТ   Тус компани 2025 онд БОНЗ-ын хүрээнд олон […]

Нийтэлсэн огноо

2026.04.08

Bonaqua брэнд Монголын зах зээлд шинэ түүх бүтээлээ

Тогтвортой хөгжлийн манлайлагч М-Си-Эс Кока-Кола компани олон улсын хүнсний стандартад бүрэн нийцсэн, Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны бүтээгдэхүүн “BONAQUA” усыг худалдаанд нэвтрүүллээ. “Bonaqua” нь Монголын зах зээлд хамгийн урт хугацаанд оршин тогтнож буй хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн ус бөгөөд ийнхүү хэрэглэгчдэдээ байгальд ээлтэй сав баглаа, хариуцлагатай сонголтыг санал болгож буй анхдагч брэнд болж байна.   […]