“М-Си-Эс Кока-Кола” ХХК нь 2001 оны 9-р сард “Кока-Кола” компанийн албан ёсны үйлдвэрлэгч болох гэрээг үзэглэснээр, Монгол Улс дэлхийн бусад улсуудтай адил “Кока-Кола” гэр бүлийн гишүүн болж, орчин үеийн зах зээлээс суралцах түүний бүрэлдэхүүн хэсэг болох үүд хаалга нээгдсэн юм.
М-Си-Эс компани нь эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр 1993 онд байгуулагдсан. Олон салбарт үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар өнөөдөр татвар, хөрөнгө оруулалт, ажлын байрны үзүүлэлтээрээ тэргүүлэгч үндэсний томоохон Групп болоод байна. Дэд бүтэц, эрчим хүч, инженеринг, мэдээлэл харилцаа холбоо, барилга, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал салбарт ажилласаар тогтсон соёлтой, өрсөлдөх чадвартай Групп болон тэлжээ.