Оргилуун ундаа

Оргилуун ундаа

25+

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жил

21

Монгол Улсын 21 аймагт бүтээгдэхүүнээ борлуулдаг.

20

Монгол Улс даяар 20 брэндийн 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалан борлуулдаг

48

Бид хэрэглэгчдэд 48 өөр төрлийн амтнаас сонголт хийх боломж олгодог

Бидний брэндүүд

Coca-Cola

Coca-Cola

1886 онд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын эмийн санч доктор Жон С.Пембертон хэд хэдэн онцгой түүхий эдийг сонгон нэгэн төрлийн амтлаг сиропыг бүтээсэн нь өнөөдрийн бидний мэдэх сэнгэнэсэн, сэтгэл сэргээм “Кока-Кола” ундаа бий болох эхний алхам болсон юм.
Sprite

Sprite

1961 онд "Спрайт" ундааг АНУ-д нэвтрүүлсэн нь оргилуун тунгалаг ундааны төрөлдөө зах зээлд тэргүүлэх брэнд болжээ. Улмаар 190 гаруй улсад худалдаалагддаг, “Кока-Кола” ундааны дараа орох 2 дахь том брэнд бүтээгдэхүүн юм.
Fanta

Fanta

Герман дахь Кока-Кола компанийн захирал Макс Кейт болон түүний багийнхан шинэ бүтээгдэхүүнийг уран сэтгэмж, уран зөгнөл гэсэн утгатай үгээр буюу Fantasy хэмээн нэрлэхээр төлөвлөж байсан ч худалдаа хариуцсан ажилтан Жо Книп “FANTA” гэж нэрлэх санал гаргасан нь бүгдэд таалагдан 1941 оноос одоог хүртэл ашигласаар байна.
Schweppes

Schweppes

Швейцарийн эрдэмтэн Жэйкоб Швеппе 1783 онд хийжүүлсэн ус гаргах аргыг улам боловсронгуй болгон патенжуулж авснаар, дэлхий хамгийн анхны оргилуун ус болон ундааны Schweppes (Швеппс) брэнд үүссэн түүхтэй.