Кока-Кола компанийн уламжлал, стандартыг Монголдоо тууштай баримтлан, дээд зэргийн чанар, баталгаатай ундааг үйлдвэрлэнэ.
Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохын тулд боломжийн үнээр "хүссэн цагт нь гарын дор" байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.
Бид харилцагчдаа дээдэлсэн, үйлчилгээгээрээ дэлхийн жишигт хүрэхүйц Монголын тэргүүний компани болно.
Удирдлагын шударга зарчмыг мөрдлөг болгон, ажиллагсдынхаа нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, тэднийг эрүүл, найрсаг, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангана.
Хувь эзэмшигчдийнхээ хүлээж буй ногдол ашгийг олж хуваарилна.