Sprite

Бидний брэндүүд

Coca-Cola

Coca-Cola

1886 онд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын эмийн санч доктор Жон С.Пембертон хэд хэдэн онцгой түүхий эдийг сонгон нэгэн төрлийн амтлаг сиропыг бүтээсэн нь өнөөдрийн бидний мэдэх сэнгэнэсэн, сэтгэл сэргээм “Кока-Кола” ундаа бий болох эхний алхам болсон юм.
Sprite

Sprite

1961 онд "Спрайт" ундааг АНУ-д нэвтрүүлсэн нь оргилуун тунгалаг ундааны төрөлдөө зах зээлд тэргүүлэх брэнд болжээ. Улмаар 190 гаруй улсад худалдаалагддаг, “Кока-Кола” ундааны дараа орох 2 дахь том брэнд бүтээгдэхүүн юм.
Fanta

Fanta

Герман дахь Кока-Кола компанийн захирал Макс Кейт болон түүний багийнхан шинэ бүтээгдэхүүнийг уран сэтгэмж, уран зөгнөл гэсэн утгатай үгээр буюу Fantasy хэмээн нэрлэхээр төлөвлөж байсан ч худалдаа хариуцсан ажилтан Жо Книп “FANTA” гэж нэрлэх санал гаргасан нь бүгдэд таалагдан 1941 оноос одоог хүртэл ашигласаар байна.
Bonaqua

Bonaqua

Bonaqua гэдэг нь Францаар “САЙН УС” гэсэн утгатай үг юм. Bonaqua савласан усыг анх 1988 онд Герман Улсад үйлдвэрлэсэн бөгөөд одоо Европи, Ази, Америк зэрэг тивүүдийн олон улс орнуудад үйлдвэрлэн худалдаалж байна.
Schweppes

Schweppes

Швейцарийн эрдэмтэн Жэйкоб Швеппе 1783 онд хийжүүлсэн ус гаргах аргыг улам боловсронгуй болгон патенжуулж авснаар, дэлхий хамгийн анхны оргилуун ус болон ундааны Schweppes (Швеппс) брэнд үүссэн түүхтэй.
Millenia

Millenia

VIO Millenia байгалийн эрдэст ус нь Монгол орны онгон дагшин нутагт, газрын гүнд хуримтлагдах явцдаа үе давхаргуудад байрлах хөрс, чулуулгийн найрлагаар эрдэсжсэн бүтээгдэхүүн. Дэлхийн 200 гаруй улсад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Кока-Кола компанийн албан ёсны брэндийн нэг болох VIO нэрийн дор үйлдвэрлэж борлуулах эрхийг авсан Монголын анхны бүтээгдэхүүн.
Powerade

Powerade

Powerade спортын ундаа нь найрлагадаа Ca, Mg, K, Na 4 (ION4) төрлийн эрдэс бодис болон B3, B6 витамин, уураг нэмэлтээр агуулсан тул дасгал хөдөлгөөн хийх үед алдагдсан эрдэс бодисыг нөхөх үйлчилгээ үзүүлж, таны биеийн хүчийг тэтгэнэ.
Minute Maid

Minute Maid

Minute Maid нь шүүс үйлдвэрлэлийн 60 гаруй жилийн арвин туршлагатай бөгөөд чанар, шинэчлэлт, шимт бодисын гайхамшигт уламжлалтай билээ. Нарны гэрэлд боловсорсон сайн чанарын жүржийг сонгон авч, дээд зэргийн амттай жүржийн зөөлөн эдийг тусгайлан нэмсэн гайхалтай амт бүхий Minute Maid Жүржийн шүүсийг танд зориулдаг билээ.
Fuze Tea

Fuze Tea

FUZE TEA брэнд 2012 онд дэлхийн 14 орны зах зээлд зэрэг танилцуулагдсаны нэг нь Монгол Улс байсан юм. Цай, жимс болон бусад байгалийн түүхий эдүүдийн төгс зохицол бүхий эрч хүчийг бэлэглэх FUZE TEA брэнд өнөөдөр дэлхийн 40 орчим улсын зах зээлд 30 гаруй төрлийн сонголттойгоор борлуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд цайны зах зээлийг тодорхойлж буй тэргүүлэгч брэндийн байр суурийг эзэлж байна.
Добрый

Добрый

Сайхан сайхан руу тэмүүлье! Добрый жүүс бол гарцаагүй тэргүүлэгч бөгөөд “ард түмний жүүс” юм. 2015 оноос эхлэн Монгол улсад М-Си-Эс Кока-Кола компани албан ёсны эрхтэйгээр импортлон худалдаалж эхлээд байна. Хэрэглэгчдийн сонголтыг улам нэмж олон төрлийн амтат жимсний найрлагатай жүүсийг Монголын хэрэглэгчдэдээ танилцуулж байна.