ENG
iCoke.mn
Бидний тухай
М-Си-Эс Кока-Кола ХХК
Удирдлагын баг
Амжилтууд
Түүх
Алсын хараа, Эрхэм зорилго
Брэнд
Оргилуун үндаа
Ус
Жүүс
Цай
Тогтвортой хөгжил
Тогтвортой хөгжлийн тайлан
Хуванцар цуглуулах
Усны менежмент
Уур амьсгалын хамгаалалт
Тогтвортой үйлдвэрлэл
Чанар, аюулгүй байдал
Нийгмийн нөлөөлөл
Компанийн засаглал
Ажиллах нөхцөл, тав тух
Хандив тусламж
Хөнгөлөлт, хангамж
Үйлдвэртэй танилцах
Олон талт байдал
Хүний эрх
Карьер
Ажлын байр
Байгууллагын соёл
Мэдээ
Нүүр
Нийгмийн нөлөөлөл
Ажиллах нөхцөл, тав тух
Ажиллах нөхцөл, тав тух
Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж, үр бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлж байна.
Байгууллагын дэргэдэх цэцэрлэг
БШУЯ-ны санаачилгыг дэмжин 75 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулж, нийт ажилтны 43 хувь нь 2–5 насны хүүхэдтэй тул сургуулийн өмнөх боловсролын хамрал өсөв.
Спорт заал
Олон улсын стандарт шаардлага бүхий спорт заал нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл мэнддээ анхаарах боломжтой цогц бүтээн байгуулалтын нэг юм.
Дасгалын өрөө
Энэхүү өрөөнд гүйлтийн зам, спиннинг зэрэг фитнесийн төхөөрөмжүүд суурилуулснаас гадна йога хийх зай талбайтай гэдгээрээ онцлог юм.
Эх хүүхдийн өрөө
Манай компанид жилд дунджаар 40 орчим ажилтан жирэмсний чөлөө авч, төдий тооны хөхүүл ээж нэмэгддэг. Тэгвэл хөхүүл ээжүүдийн ажиллах тав тухтай орчин нөхцөлийг хангах үүднээс «Хүүхэд хөхүүлэх, хуурайлах өрөө»-г тохижууллаа.
Караоке өрөө
Ажилтан хоорондын харилцаа холбоог сайжруулах, ажлын бус цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрөөх караоке өрөөг байгууллаа.
Олон сонголттой хоолны газар
Бид ажилтнуудад өдөр бүр эрүүл, шим тэжээлтэй амтат хоол санал болгохоос гадна олон төрлийн «Захиалгат хоол»-оор үйлчилж байна.
Мэргэжлийн бариач
Бид биеийн хүчний ажил хийдэг болон олон цагаар сууж ажилладаг ажилтнууддаа зориулан алжаал тайлах бариа заслын үйлчилгээг мэргэжлийн бариачаар хийлгэдэг. Бид биеийн хүчний ажил эрхэлдэг болон удаан хугацаагаар сууж ажилладаг ажилтнуудад зориулан алжаал тайлах бариа заслын үйлчилгээг мэргэжлийн бариачаар тогтмол үзүүлж байна.
Уян хатан цагийн хуваарь
Бид ажилтнуудын ажил үүргийн онцлогоос хамаарч 07:00–10:00 уян хатан цагийн хуваариар ажиллах боломжийг олгодог. Ингэснээр ажилтан хувийн ажлаа ч амжуулах боломжтой байдаг.
Хувцаслалт
Биднийг хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсаар хангадаг.
Бидний хайртай автобус
Бид ажлынхаа автобусаар ажилдаа ирж буцдаг.
Тав тухтай оффисын орчин
Бид Төвийн, Баруун, Зүүн бүсийн тав тухтай оффистоо ажлаа хийх боломжтой.
ХАБЭА дадлага
Ажлын байрны онцлог шаардлагаас хамаарсан эрүүл мэнд, аюулгүй байдлын төрөл бүрийн сургалт, дадлага, чадавхжуулах хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж байна.