Дэлхийн брэндийг Монголдоо уриатай М-Си-Эс Кока-Кола компани нь байгууллагын өндөр чадавх бүрдүүлж, хүн төвтэй, хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэхийг эрхэмлэн ажиллаж байна. Та эрч хүч, эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүллээр дүүрэн манай хамт олны нэг болж, өөрийн ур чадвар, мэдлэгээ тасралтгүй хөгжүүлэн, хамтдаа үнэ цэн бүтээхийг урьж байна.
Бид бүх оролцогч талуудыг нэгтгэн байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө бүхий хамтын үнэ цэнийг бүтээнэ.
Бид ямагт ёс зүйтэй, үнэнч шударга, нээлттэй, хариуцлагатай байхыг эрхэмлэнэ.
Бид санал санаачилга, тэмүүлэл, уян хатан хандлагаар шинэ боломжийг нээж, тасралтгүй хөгжлийг түүчээлнэ.
Бид салбартаа манлайлж, чанар болон гүйцэтгэлийн өндөр жишиг тогтооно.