Буцах
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийтлэсэн огноо 10/18/2022

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж буй билээ. Энэ хүрээнд “Кока-Кола” компанийн албан ёсны франчайзинг эрхтэйгээр 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцлаа.
“М-Си-Эс Кока-Кола” компани нь 950 гаруй ажилтантай, Монгол улсын ТОП 100 ААН-ийн нэг бөгөөд дэлхийн түвшинд үйлдвэрлэл эрхэлж, чанар стандартын тогтолцоо хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар 21 брэндийн 160 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэж, улс орон даяарх 16 мянга гаруй харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд Дэлхийн брэндийг хүргэж байна.
“Хил гаалийн хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан хүнсний хангамжид анхаарах шаардлагатай байгаа. Ирэх жилүүдэд үндсэн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортлох зорилт тавьсан. Үүнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч “М-Си-Эс Кока-Кола” компани чухал хувь нэмэр оруулна. М-Си-Эс Групп нь улс орондоо оруулж буй хувь нэмрээр Монгол улсын “стратегийн чухал” ач холбогдолтой компани юм” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.
“М-Си-Эс Кока-Кола” компани нь VIO нэрийн дор үйлдвэрлэн борлуулах эрх авсан анхны бүтээгдэхүүн болох Millenia байгалийн эрдэст усаар импортын бүтээгдэхүүнийг орлож, цаашлаад экспортлох зорилтыг тавиад буй билээ.
“М-Си-Эс Кока-Кола” компани 2018 оноос хойш “Сахарын агууламж бууруулах” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Нийт 46 амтаас одоогоор 8 төрлийн амтын сахарын хэмжээг үе шаттайгаар бууруулсан бөгөөд цаашид жил тутам 1-2 төрлийн амтыг бууруулахаар төлөвлөж байна.
Хэрэглэгчид сонголтыг бий болгох үүднээс сахаргүй 8 төрлийн амт, сахарын агууламж 5 хувиас бага 9 төрлийн амтыг санал болгож байна.
Үүнтэй холбоотойгоор чихрийн агууламж орсон бүтээгдэхүүний зохист хэрэглээг нэвтрүүлэх, хэрэглэгчийн боловсролд анхаарах шаардлагатай байгаа талаар энэ оны 3-р сард өргөн барьсан “Чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтат ус, ундааг онцгой албан татвартай болгох тухай хуулийн төсөл”-д саналаа өгсөн тухай Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав онцоллоо.
“М-Си-Эс Кока-Кола” компани нь өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн арван жилд 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах усны хэмжээг хоёр дахин бууруулж, үйлдвэрийн бүхий л явцад ашигласан усыг цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулжээ.
Мөн хийн түлшээр ажилладаг, байгальд ээлтэй, утаагүй уурын зуух ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтын хүрээнд “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөр хэрэгжүүлж, олон нийтийг хогоо ангилан хаях дадал хэвшил суулгах кампанит ажил өрнүүлээд буй билээ.

Нийтэлсэн огноо
2025.10.20
М-Си-Эс Кока-Кола компани 60,000 хүнд хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлыг танилцууллаа
М-Си-Эс Кока-Кола компани хуванцар дахин боловсруулалтын талаар мэдлэг, боловсрол олгох шинэ санаачилга бүхий “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төвийг энэ оны 6-р сараас ажиллуулж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хөдөлгөөн ихтэй 10 гаруй байршилд, 60,000 иргэнд хуванцар дахин боловсруулахын ач холбогдлыг танилцууллаа. “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төв […]

Нийтэлсэн огноо
2025.09.10
М-Си-Эс Кока-Кола компани Монгол улсын ууган их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МУИС болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа. Дэлхийн брэндийг Монголдоо уриатай “М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Кока-Кола компанийн стандартын дагуу олон шинэ технологи, дэлхийн стандартуудыг нэвтрүүлж, эх орныхоо эдийн засаг, нийгэмд чухал хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн. Тиймээс […]

Нийтэлсэн огноо
2025.07.09
Байгальд ээлтэй “PLAYTIME” фестивалийг “М-Си-Эс Кока-Кола” компани дөрөв дэх жилдээ дэмжин оролцлоо
Азийн тэргүүлэх ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилготой “Playtime Festival 2025” наадам долоодугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш Playtime хүрээлэнд зохион байгуулагдлаа. “М-Си-Эс Кока-Кола” компани “Playtime” хөгжмийн фестивалийн стратегийн буюу ногоон, тогтвортой хөгжлийг дэмжигч түншээр дөрөв дэх жилдээ оролцсон юм. “Earth. Music. Art. Love” уриатай энэ жилийн хөгжмийн […]

Нийтэлсэн огноо
2025.06.25
М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхдагч, дэвшилтэт технологид суурилсан шинэ үйлдвэр байгууллаа
М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэхүү үйлдвэр нь ус, эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, хуванцар савны жинг 25 хувь хүртэл бууруулдаг зэргээрээ онцлог юм. Ийнхүү байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлж, ус, ундааны үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн замналыг нэг шат ахиулж чадлаа. […]

Нийтэлсэн огноо
2025.06.16
М-Си-Эс группийн компаниуд хуванцар цуглуулах “RECYCLING CHAMPION” уралдааныг амжилттай зохион байгууллаа
М-Си-Эс Групп нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байх зарчмыг баримталж, тогтвортой хөгжлийн зөв жишгийг ажилтнууддаа болон хамтран ажиллагсдадаа үлгэрлэж, хэрэгжүүлэхийг уриалж ирсэн. Энэ хүрээнд М-Си-Эс Группт ажилладаг ажилтан бүрээр дамжуулан хариуцлагатай хэрэглээг олон нийтэд дадал болгохоор зорьж, энэ зорилгодоо ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэхээр хог хаягдлыг ангилан цуглуулж, дахин боловсруулах, дахин ашиглах санаачилгуудыг хэрэгжүүлж байна. […]

Нийтэлсэн огноо
2025.05.14
“Recycling Academia” Монголд нээгдлээ
Хог хаягдлыг дахин боловсруулах талаар мэдлэг боловсролыг олон нийтэд түгээх, оролцогч талуудыг чадавхжуулах зорилготой “Recycling Academia” Монголд нээгдлээ. “Recycling Academia”-д сурагч, оюутан зэрэг бүхий л иргэдэд хуванцар дахин боловсруулах явцыг танилцуулж, хог хаягдлын менежменттэй холбоотой сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой юм. Энэхүү академийг “Хог хаягдалгүй Монгол” ТББ санаачилж, ус ундааны хуванцар сав […]