Буцах

Хуванцрын Хаягдалгүй Наадъя

Нийтлэсэн огноо 07/11/2023

Featured image

М-Си-Эс Кока-Кола компани, хуванцар дахин боловсруулах TML үйлдвэр “Хуванцрын Хаягдалгүй Наадъя” уриалгыг хоёр дахь жилдээ дэвшүүлж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд цугларсан 600 кг хуванцрыг амжилттай цуглууллаа.

 

Үндэсний их баяр наадмын үеэр олон мянган наадамчин хуран цугларч, төдий хэмжээний хуванцрын хаягдал үүсдэг билээ. Тиймээс наадамчин олныг “М-Си-Эс Кока-Кола” компанийн RECYCLE ME эко саванд хуванцрын овор хэмжээг багасгаж, ангилан ялгаж хаяхыг уриалах замаар тэдний дадал хэвшилд нөлөөлөх ажлыг ийнхүү зохион байгуулсан юм.

 

 

Түүнчлэн  олон нийтэд хуванцар сав дахин боловсруулах явцыг сонирхуулах зорилготой үзүүлэн байршуулж, дахин боловсруулсан буюу rPET материалыг өөрсдийн гараар хийж, олон нийтэд сонирхуулсан юм. Мөн хуванцрыг дахин боловсруулснаар хувцасны түүхий эд болдгийг харуулах зорилгоор богино ханцуйтай цамц, цүнх, малгай зэргийг үзүүлэнд толилууллаа.

 

“М-Си-Эс Кока-Кола” компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ:

 

 

Манай хуванцар савны нийлүүлэгч буюу хуванцар сав дахин боловсруулах “Tи Эм Эл” үйлдвэр маань хуванцар цуглуулах ажлыг хариуцаж байгаа. Бид борлуулсан ундаа тутмынхаа 47 хувьтай тэнцэхүйц хуванцрыг цуглуулдаг байсан бол кампанит ажил өрнүүлж буй сүүлийн нэг жилд цуглуулалт маань 61 хувь болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, хуванцраа ангилан ялгадаг байгууллага, СӨХ, үзвэр үйлчилгээний газрууд маань хуванцраа бидэнд нийлүүлдэг болж байна гэсэн үг.

Хуванцар сав дахин боловсруулах “Tи Эм Эл” үйлдвэр хог хаягдал үүсгэдэг бүхий л газруудтай биечлэн уулзаж, хамтран ажиллах хүсэлт тавьж буй юм. Одоогийн байдлаар “Tи Эм Эл” үйлдвэрт хуванцар нийлүүлэх гэрээ байгуулсан 839 байгууллага буйгаас бодитоор нийлүүлж эхэлсэн байгууллагын тоо 390 орчим болжээ.

 

Бидний ажилд дэмжлэг үзүүлсэн Хот тохижилтын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Нийтэлсэн огноо

2025.10.20

М-Си-Эс Кока-Кола компани 60,000 хүнд хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлыг танилцууллаа

М-Си-Эс Кока-Кола компани хуванцар дахин боловсруулалтын талаар мэдлэг, боловсрол олгох шинэ санаачилга бүхий “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төвийг энэ оны 6-р сараас ажиллуулж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хөдөлгөөн ихтэй 10 гаруй байршилд, 60,000 иргэнд хуванцар дахин боловсруулахын ач холбогдлыг танилцууллаа.   “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төв […]

Нийтэлсэн огноо

2025.09.10

М-Си-Эс Кока-Кола компани Монгол улсын ууган их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МУИС болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа. Дэлхийн брэндийг Монголдоо уриатай “М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Кока-Кола компанийн стандартын дагуу олон шинэ технологи, дэлхийн стандартуудыг нэвтрүүлж, эх орныхоо эдийн засаг, нийгэмд чухал хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн.   Тиймээс […]

Нийтэлсэн огноо

2025.07.09

Байгальд ээлтэй “PLAYTIME” фестивалийг “М-Си-Эс Кока-Кола” компани дөрөв дэх жилдээ дэмжин оролцлоо

Азийн тэргүүлэх ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилготой “Playtime Festival 2025” наадам долоодугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш Playtime хүрээлэнд зохион байгуулагдлаа. “М-Си-Эс Кока-Кола” компани “Playtime” хөгжмийн фестивалийн стратегийн буюу ногоон, тогтвортой хөгжлийг дэмжигч түншээр дөрөв дэх жилдээ оролцсон юм.   “Earth. Music. Art. Love” уриатай энэ жилийн хөгжмийн […]

Нийтэлсэн огноо

2025.06.25

М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхдагч, дэвшилтэт технологид суурилсан шинэ үйлдвэр байгууллаа

М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэхүү үйлдвэр нь ус, эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, хуванцар савны жинг 25 хувь хүртэл бууруулдаг зэргээрээ онцлог юм. Ийнхүү байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлж, ус, ундааны үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн замналыг нэг шат ахиулж чадлаа. […]

Нийтэлсэн огноо

2025.06.16

М-Си-Эс группийн компаниуд хуванцар цуглуулах “RECYCLING CHAMPION” уралдааныг амжилттай зохион байгууллаа

М-Си-Эс Групп нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байх зарчмыг баримталж, тогтвортой хөгжлийн зөв жишгийг ажилтнууддаа болон хамтран ажиллагсдадаа үлгэрлэж, хэрэгжүүлэхийг уриалж ирсэн. Энэ хүрээнд М-Си-Эс Группт ажилладаг ажилтан бүрээр дамжуулан хариуцлагатай хэрэглээг олон нийтэд дадал болгохоор зорьж, энэ зорилгодоо ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэхээр хог хаягдлыг ангилан цуглуулж, дахин боловсруулах, дахин ашиглах санаачилгуудыг хэрэгжүүлж байна.   […]

Нийтэлсэн огноо

2025.05.14

“Recycling Academia” Монголд нээгдлээ

Хог хаягдлыг дахин боловсруулах талаар мэдлэг боловсролыг олон нийтэд түгээх, оролцогч талуудыг чадавхжуулах зорилготой “Recycling Academia” Монголд нээгдлээ. “Recycling Academia”-д сурагч, оюутан зэрэг бүхий л иргэдэд хуванцар дахин боловсруулах явцыг танилцуулж, хог хаягдлын менежменттэй холбоотой сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой юм.     Энэхүү академийг “Хог хаягдалгүй Монгол” ТББ санаачилж, ус ундааны хуванцар сав […]